“Snoop Dogg” хар тамхины хэргээр баривчлагджээ

Америкийн рэппэр Snoop Dogg Норвеги улс руу их хэмжээний бэлэн мөнгө болон хар тамхи авч орох гэж байгаад баривчлагджээ. 40 настай рэппэр Snoop Dogg Кристиансанн хотын Кжевик нисэх буудлын гаалиар найман грамм хар тамхи авч орох гэж байсныг үнэрч нохойгоор илрүүлсэн байна. Мөн Snoop Dogg хуулиар зөвшөөрсөн хэмжээнээс их хэмжээний бэлэн мөнгө авч орох гэж байжээ. Хууль зөрчсний улмаас түүнийг 8600 ам.доллараар торгосон гэнэ. Рэппэр өнгөрсөн мягмар гарагт Кристиансанн хотод болох хөгжмийн наадамд оролцохоор Норвегийг зорьсон байжээ.
Тэрбээр өнгөрсөн нэгдүгээр сард мөн хар тамхины хэргээр Сиерра Бланкад баривчлагдаж байсан төдийгүй өмнө нь хар тамхины хэргээр олон удаа ял шийтгэл авч байсан юм.
Д.Ундрах 24tsag.mn