АНУ-д Airbus үйлдвэрээ нээнэ

Нисэх онгоц үйлдвэрлэгч Европын Airbus компани энэ ням гарагт АНУ-ын газар нутагт анхны үйлдвэрээ байгуулахаа зарлах гэнэ. Энэхүү үйлдвэрийг Алабама мужийн Мобил хотод байгуулах ба үйлдвэрийн барилгад хэдэн зуун сая доллар зарцуулах аж. Airbus компанийн үйлдвэрт А320 загварын нисэх онгоцыг жил бүр хэдэн арваар нь үйлвэрлэн гаргах гэнэ. Өнөөдрийн байдлаар АНУ дахь зах зээлийн 20 хувийг Европын Airbus, үлдсэн 80 хувийг АНУ-ын Boeing компани эзэлж байгаа юм.
Д.Ундрах 24tsag.mn