“Оюу-толгой” компанийн уулзалт өнөөдөр болно

“Оюутолгой” ХХК-ийн Ханган нийлүүлэлтийн газраас аж ахуйн нэгж, хувь хүмүүсийг бизнес эрхлэх цар хүрээг нь нэмэгдүүлэх зорилготой уулзалтыг зохион байгуулах талаар манай сайт мэдээлж байсан. Тэгвэл тус уулзалт өнөөдөр 14.00 цагт МҮХАҮТ-д болох юм. Уулзалтаар аж ахуйн нэгжүүд өөрсдийн үйл ажиллагааг танилцуулж, “Оюутолгой” ХХК-ийн ханган нийлүүлэгч болох боломжийн талаар мэдээлнэ. “Оюутолгой” ХХК-ий ханган нийлүүлэгч компаниуд МҮХАҮТ-аас шалгаруулдаг ТОП100 аж ахуйн нэгжийн 30 хувийг эзэлдэг байна.
Д.Ундрах 24tsag.mn