Гудамж талбайд согтуугаар үйлдсэн хэрэг гараагүй байна

Нийслэлийн Захирагчийн албанаас сонгуулийн өдрүүдэд буюу зургадугаар сарын 28, 29-нд архи, согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдаалахыг хориглосон шийдвэр гаргасан. Өчигдрийн байдлаар согууруулах ундаа хэрэглэж гудамж талбайд танхайрсан хэрэг гараагүй байна. Гэвч нийслэлийн хэмжээнд бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан 118 хүн эрүүлжүүлэгдсэн байна. Ингэхдээ нийслэлийн Чингэлтэй, Хан-Уул, Баянзүрх, Баянгол дүүрэгт хамгийн их зөрчил гарчээ. Мөн гэмт хэргийн шинжтэй 40 үйлдэл бүртгэгдсэн аж.
Д.Ундрах 24tsag.mn