Хатан хааны алмаазаар үзэсгэлэн гаргана

Маргааш Лондонгийн Букингемын ордонд II Элизавета хатан хааны угсаа залгамжилсны 60 жилийн ойг тохиолдуулан түүний 10000 гаруй алмаазан гоёлоор үзэсгэлэн гаргахаар болжээ. Энэхүү үзэсгэлэнд хатан хааны Их Британи болон гадаад улсад албан ёсны айлчлал хийх үедээ зүүж байсан хатан хааны эрх мэдэл, гоо сайхны бэлэгдэл болсон үнэт эрдэнэсүүдийг дэлгэн үзүүлэх ажээ. Энэхүү арга хэмжээ ирэх аравдугаар сар хүртэл тавигдах юм . Харин үзэсгэлэнгийн гол зорилго нь хатан хаан алмааз эрдэнийг хэрхэн эд баялаг, эрх мэдлийн бэлгэдэл болгон хэрэглэж байсныг харуулах юм. Мөн зохион байгуулагчдын зүгээс хатан хааны гэр бүлийн эзэмшлийн хамгийн чухал алмаазан гоёлуудыг үзүүлэхийг зорьсон байна.
Д.Ундрах 24tsag.mn