Зам доорх үерийн хамгаалалтын сувгийг цэвэрлэжээ

Нийслэлийн төсвөөс 2010 онд 16 байршилд үерийн хамгаалалтын барилга, ус хөрс зайлуулах шугамыг шинээр барих, сэргээн засварлахаар болсон билээ. Энэ хүрээнд хийгдэж байсан Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн автозамын борооны ус зайлуулах шугамын сэргээн засварлах ажил дууссан байна. Мөн үерийн усны түвшин ихсэх магадлалтай гэх Баянзүрх дүүргийн 13, 14, Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо Биокомбинат, Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороонуудын зам доогуурх үерийн хамгаалалтын сувгийг засч цэвэрлэжээ. Түүнчлэн үерийн хамгаалалтын барилга байгууламж гурвыг, хөрсний усны түвшин доошлуулах шугам сүлжээ, борооны ус зайлуулах зургаан шугамын барилга угсралтын ажлыг эхлүүлсэн бөгөөд одоогоор 90 хувьтай байна.
Д.Ундрах 24tsag.mn