“Эрдэнэс Тавантолгой” ХК-ий хувьцааг худалдах ажил маргааш дуусна

Маргааш “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг аж ахуйн нэгжүүдэд худалдах ажиллагаа дуусна. Тиймээс татвар төлөгчид өөрийн татвар төлөгчийн бүртгэлээр харьяалагдах татварын албанд хандаж хувьцаа худалдан авах захиалгаа яаралтай өгөхийг Татварын ерөнхий газраас мэдэгдлээ. Засгийн газрын 201 дүгээр тогтоолоор худалдан авах хувьцааны төлбөрийг ирэх сарын 1-нээс өмнө төлсөн аж ахуйн нэгжүүдэд худалдахаар заасан. Худалдан авах хувьцааны дээд хэмжээ 36 240 ширхэг бөгөөд худалдах нэгж хувьцааны үнэ 933 төгрөг юм.
Д.Ундрах 24tsag.mn