Япон улсын Гал түймэртэй тэмцэх тоног төхөөрөмжмйн төвөөс “ Улаанбаатар хотын гал унтраах автомашин техник тоног төхөөрөмжийн чадавхийг дээшлүүлэх төсөл ”-ийг хэрэгжүүлэх гэж байна. Төслыг хэрэгжүүлэх аж ахуй нэгжийг сонгон шалгаруулах тендерийн ажиллагаанд Онцгой байдлын ерөнхий газрын Гал түймэртэй тэмцэх газрын дарга С.Залуухүү тэргүүтэй төлөөлөгчид оролцоод иржээ. Төслийг хэрэгжүүлэгч байгууллагыг сонгон шалгаруулах тендерт Японы “ Иточү ” корпораци шалгарснаар Онцгой байдлын ерөнхий газрар, “ Иточү ” корпорацийн хооронд хамтын ажиллагааны гэрээ байгуулсан байна. Уг төслийн хүрээнд гал унтраан тусгай зориулалтын 22 автомашиныг Онцгой байдлын албанд нийлүүлэх бөгөөд нэрээнд зааснаар энэ сард багтаан манай улсад хүлээлгэн өгөх юм байна.
Ц.Болор



















































