
Энэ хөлгийн багт Хятадын анхны эмэгтэй сансрын нисгэгч Лиу Яан багтаж байгаагаар олон нийтийн анхаарлыг татаад байгаа. “Шензоу 9” нь “Tiangong-1” лабораторид холбогдож 2020 он гэхэл баригдах Хятадын анхны сансрын станцын бэлтгэл ажлыг хийгээд ирсэн юм.
Лиу Яан хэдийгээр Хятадын сансрын хөтөлбөрт хоёрхон жилийн өмнө элссэн ч ийм том үйл явдалд оролцосноороо үндэсний баатрын хэмжээнд нэр хүнд нь өсчээ. Багийн гишүүдийн эрүүл мэнд сайн байгаа бөгөөд даалгавраа сайн биелүүлээд ирсэн тухай "Синхуа" агентлаг мэдээлсэн байна.
Т.Гэрэл