Хас банкны карт долдугаар сарын 1-нээс идэвхгүй болно

ХасБанк нь үйлчилгээний төгөлдөршил, харилцагчийн үйлчилгээг дэлхийн стандартад хүргэх төслийнхөө хүрээнд төлбөрийн картын системийн шинэчлэл хийж байгаа аж. Тиймээс иргэдийн одоо ашиглаж байгаа төлбөрийн карт энэ ням гарагаас эхлэн идэвхгүй буюу ашиглах боломжгүй болж байна. Маргааш 13:00 цагаас эхлээд ирэх долдугаар сарын 1-ний 06:30 цаг хүртэл төлбөрийн картын гүйлгээ хийж нийтэд үйлчлэхгүй гэдгээ мэдэгдлээ. Мөн шинэчлэгдсэн төлбөрийн картаа энэ хугацаанаас өмнө тус банкаас авах хэрэгтэй юм байна. Хэрэв ХасБанкны цалингийн карт эзэмшигч бол байгууллагынхаа санхүүгийн албанаас шинэчлэгдсэн картаа авах,олон улсын алтан, платинум, дотоодын байгууллагын картын эзэмшигч бол өөрийн харьяа тооцооны төвөөс авах бөгөөд бусад төрлийн төлбөрийн карт эзэмшигч бол Ард кинотеатрт байрлах ХасБанкны карт солих төвлөрсөн цэгт өөрийн биеэр хүрэлцэн ирж авах гэнэ.
Д.Ундрах 24tsag.mn