Өнөөдөр Төв шуудангаас их тойруу хүртэлх замыг хаалаа

Өнөөдөр Сүхбаатарын гудамж буюу Төв шуудангийн зүүн урд уулзвараас хойш их тойруу, Ногоон нуурын гудамж хүртэлх 2 км автозамыг шинэчлэх ажлыг эхлүүлж байгаа юм. Тус ажлыг “Наранбулаг–Хан” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд ирэх сарын дөрөвний өдөр ашиглалтад оруулах ажээ. Иймд Дөлгөөн нуурын уулзвараас хойш Ногоон нуурын гудамж буюу Их сургуулийн гудамжны уулзвар хүртэлх замаар зорчигчид аль замыг сонговол ачаалал багатай байх вэ гэдгийг тооцоолж хөдөлгөөнд оролцох хэрэгтэй. Мөн наадам хүртэл ахин зам засах, хаах хүсэлт ирээгүй гэдгийг ЗЦГ-аас мэдэгдсэн байна.
Д.Ундрах 24tsag.mn