Сонгуулийн ерөнхий хорооны дарга Н.Лувсанжав мэдээлэл нь бүрэн ирээд байгаа УИХ-ын сонгуулийн 17 тойргийн урьдчилсан дүнг танилцууллаа. Шинэ автомат машин ашиглаж байгаа, харилцаа холбооны дэд бүтэц муугаас сонгуулийн дүнг нэгтгэн гаргахад багагүй хугацаа хэрэгтэй байгаа гэлээ. Нийт 2446 машинаар санал тоолсноос 82 төхөөрөмжийн дүн ирээгүй байгаа аж. Мөн тойрог бүр хэсэг дээр дүн гарсны дараа гараар хяналтын тооллого хийж байгаа тул дүнг зорогоороо гаргаж болохгүй байгааг хэлсэн юм. Одоогийн байдлаар 1905 хэсгийн хорооны 1830 нь урьдчилсан мэдээллээ ирүүлээд байгаа нь хэсгийн хороодын 97 хувь нь юм. Эдгээр хороодын нийт 1,216,551 саналын дүнгээс үндэслээд намуудын санал авсан хувийг гаргажээ.
Намууд:
АН- 32,24 хувь, 396,286 санал
МАН- 28,38 хувь 345,212
МАХН-МҮАН "Шударга ёс" эвсэл- 20,51 хувь, 249,479 санал
ИЗНН- 5,9 хувь, 61,886 санал
Гурав дахь хүчин эвсэл- 1,36 хувь, 16,552 санал
МНН- 1,22 хувь, 14,866 санал
Эх орон - 0,74 хувь, 9031 санал
ИХН- 0.54 хувь, 6235 санал
Социалдемократ нам- 0,16 хувь, 1985 санал
МУНН- 0,53 хувь, 6388 санал
Эх орончдын нэгдсэн нам- 0,27 хувь, 3229 санал
Хөгжлийн хөтөлбөрийн нам- 0,16 хувь, 1958 санал
Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам- 0,13 хувь, 1614 санал
СЕХ-ноос урьдчилсан байдлаар зарласан зарим тойргийн ялагчид:
1. Архангай- Н.Батбаяр 39,51 /АН/, Н.Болор 34,18 /МАН/
2. Баянхонгор- Х.Баттулга 56,42 /АН/, Д.Ганбат 46,46 /АН/
3. Дорноговь- Ж.Батсуурь 36,71 /МАН/
4. Дундговь- Б.Наранхүү 42,57 /АН/
5. Дархан-Уул С.Ганбаатар 53,8 /бие даагч/, Д.Хаянхярваа 29,69 /МАН/
6. Завхан - Я.Санжмятав 46,82 /АН/, Д.Оюунхорол 44,86 /МАН/
7. Сэлэнгэ- С.Баярцогт 40,72 /АН/, Ж.Эрдэнэбат 37,67/МАН/
8. Төв аймаг - М.Энхболд 44,85 /МАН/, Су.Батболд 41,99 /МАН/
9. Увс- Ч.Хүрэлбаатар 57,48, Б.Чойжилсүрэн 52,19 /МАН/
10. Ховд- С.Бямбацогт 42,3 /МАН/, Д.Батцогт 32,63 /"Шударга ёс" эвсэл/
11. Хан-Уул- Л.Болд 32,3 /АН/, Ц.Оюунгэрэл 40,69 /АН/
12. Сүхбаатар- Л.Гантөмөр /30,07, Р.Амаржаргал 33,42 /АН/
13. Чингэлтэй- Г.Уянга 31,61/Шударга ёс эвсэл/, Г.Баярсайхан 31,51 /АН/,
14. Баянзүрх- Ж.Батзандан 33,74/АН/, Д.Ганхуяг 33,21 /АН/, Б.Батзориг 24,66 /МАН/
15. Баянгол- С.Эрдэнэ 40,4, С.Одонтуяа 38,45/АН/
16. Орхон- О.Содбилэг 40,07 /мАН/, Л.Цог 28,2 /Шударга ёс эвсэл/
17. Сонгинохайрхан- Л.Эрдэнэчимэг 31,22 /АН/, Д.Тэрбишдагва 37,19 /"Шударга ёс" эвсэл/, Л.Эрхэмбаяр 26,2 /АН/
Б.Баяр



















































