Үнэт цаасны арилжааны цагийн хуваарьт өөрчлөлт орлоо

Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирлын тушаалаар “Millennium IT” системийг нэвтрүүлэх ашиглаж эхлэхтэй холбогдуулан үнэт цаасны арилжааг өдөр бүр 10:00-13:00 цагийн хооронд явуулахаар цагийн хуваарийг шинэчлэн баталж , 2012 оны долдугаар сарын 02-ноос мөрдөж ажиллахаар боллоо. Монголын хөрөнгийн бирж өнгөрсөн жилийн дөрөвдүгээр сард Лондоны хөрөнгийн биржтэй гурван жилийн хугацаатай “Ажлын мастер гэрээ”-г үзэглэсэн билээ. Гэрээний дагуу дэлхийн 25 гаруй орны 30 орчим томоохон бирж, арилжааны төвд ашигладаг “Millennium IT” арилжааны системийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх болсон. Энэхүү систем нь мэдээлэл дамжуулах хурд, багтаамж, хэрэгцээг өргөтгөх боломжтой бөгөөд гар ажиллагааг хялбаршуулж олон төрлийн мэдээллийг автоматаар боловсруулан систем хооронд, гаднын мэдээллийн агентлагууд руу чөлөөтэй урсдаг гээд олон давуу талтай аж.
Д.Ундрах 24tsag.mn