Маргааш Үндэсний их баяр наадмын өмнө болдог сорилго барилдаан Бөхийн өргөөнд 10 цагт эхэлнэ.

Маргааш Үндэсний их баяр наадмын өмнө болдог сорилго барилдаан Бөхийн өргөөнд 10 цагт эхэлнэ. Үндэсний баяр наадмын сорилгод улс, аймгийн цолтой 208 бөх барилдаж наадмын өнгөө үзэх юм байна. Бөхийн барилдаанд таван минутад багтаан ам авах шинэ дүрэм гараад байгаа билээ.
Энэ жил Их Монгол Улс байгуулсны 806 жилийн ой, Ардын хувьсгалын 91 жилийн ойн баяр тохиож байгаа юм.
Т.Гэрэл