Сонгуулийн ерөнхий хорооноос УИХ-ын 17 тойрогт ялсан нэр дэвшигчдийн нэрсийг зарласан. Харин Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт гарсан саналын дүнг дахин тоолохоор болсон байна. Учир сонгуулийн тухай хуулинд тухайн нэр дэвшигч нь нийт сонгогчдын 28 хувийг авч чадаагүй хэрнээ мандат авахаар болсон бол саналыг дахин тоолох журамтай юм байна. Гурван мандаттай Сонгинохайрхан дүүрэгт 26,2 хувиар гуравт бичигдсэн АН-ын нэр дэвшчиг Л.Эрхэмбаяр, Баянзүрх дүүрэгт 24,66 хувиар мөн гуравт орсон МАН-ын нэр дэвшигч Б.Батзориг нар 28-иас доош хувийн санал авсан юм. Тиймээс Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн саналыг дахин тоолохоор болжээ.
Эдгээр дүүрэгт дараах нэр дэвшигчид ялалт байгуулсан гэж урьдчилсан байдлаар мэдээлээд байгаа билээ.
- Баянзүрх- Ж.Батзандан 33,74/АН/, Д.Ганхуяг 33,21 /АН/, Б.Батзориг 24,66 /МАН/
- Сонгинохайрхан- Л.Эрдэнэчимэг 31,22 /АН/, Д.Тэрбишдагва 37,19 /"Шударга ёс" эвсэл/, Л.Эрхэмбаяр 26,2 /АН/
Б.Баяр



















































