
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун зүгийн нутгийн баруун, төвийн нутгийн зүүн, зүүн зүгийн нутгийн зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойнооссекундэд 5-10 метр, нутгийн зүүн хагаст түр зуур секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Сэлэнгэ, Туул голын сав газраар 19-24 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говь, говийн нутгийн өмнөд хэсгээр 30-35 градус, бусад нутгаар 24-29 градус дулаан байна.