Холливуудын хамгийн сайхан хосын тоонд ордог жүжигчин Том Круз, Кэйт Холмес нар салахаар болсон тухай тэдний хэвлэлийн төлөөлөгч нь мэдэгдлээ. Кэйт Холмес пүрэв гарагт Нью-Иорк хотын шүүхэд салах өргөдлөө өгсөн байна. Тэд таван жил хамт амьдарсан бөгөөд Сури нэртэй зургаан настай охинтой. Харин Том Крузын хувьд жүжигчин Николь Кидмантай амьдарч байхдаа хоёр хүүхэдтэй болсон юм.
Хэвлэлийн төлөөлөгч нь "Тэдний хувийн амьдралд оролцохгүй байхыг хүсье. Кэйт салах өргөдлөө өгсөн болохоор Том Крузэд энэ явдал хүнд тусч байгаа" гэжээ.
Өмнө нь Опрагийн шоунд оролцохдоо Том Круз эхнэртээ хайртай гэдгээ хэлж байсан юм.