Египетийн шинэ ерөнхийлөгчөөр сонгогдоод байгаа 60 настай Мохамед Морси өнөөдөр ерөнхийлөгчийн тангараг өргөх юм байна.

Египетийн шинэ ерөнхийлөгчөөр сонгогдоод байгаа 60 настай Мохамед Морси өнөөдөр ерөнхийлөгчийн тангараг өргөх юм байна. Тэрбээр тус улсын ерөнхийлөгчийн сонгуульд 52 хувийн санал авч ялсан. М.Морси нь Исламын ахан дүүс намын Эрх чөлөө, шударга ёсны жигүүрийг тэргүүлдэг. Египетийн анхны ардчилсан ерөнхийлөгч гэгдэж байгаа тэрбээр эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэж, Израйльтай энхийн харилцаатай байхыг эрхэмлэх мөрийн хөтөлбөр дэвшүүлсэн нь ийнхүү амжилт олсон юм.
Тэрбээр өчигдөр Кайр хотын Тахрирын талбай дээр үг хэлэхдээ "Би улс төрийн хоригдлуудыг суллахыг дэмжиж байна. Бүгд найрамдах ёс болон хууль зүй, хүний эрх, эрх чөлөөг дээдлэх болно" хэмээн ардчилсан ерөнхийлөгчийн байр сууриас үг хэлсэн байна.
Б.Баяр