Цахилгаан болон хийн хөдөлгүүртэй автомашинд эко дугаар олгоно

Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас эко улсын дугаар олгох төслийг хэрэгжүүлэхээр боллоо. Энэхүү төслөө өчигдөр Авлигатай тэмцэх газар, Зам тээвэр, барилга хот, байгуулалтын яам замын цагдаагийн газар хүргүүлсэн байна. Нийслэлийн агаарын чанарын албанаас нийслэлийн агаарын бохирдлын 20 хувийг автомашины утаа эзэлдэг гэсэн судалгааг гаргажээ. Иймээс тус яамныхан агаарын бохирдлыг тодорхой хувиар бууруулах зорилгоор тээврийн хэрэгслийн эко дугаарыг цахилгаан болон хийн хөдөлгүүртэй автомашинд олгох нь зүйтэй гэсэн дүгнэлтэд хүрсэн хэмээн БОАЖЯ-ны мэргэжилтнүүд онцлов.
Д.Ундрах 24tsag.mn