Сонгуулийн үеэр сэтгүүлчид зодуулжээ

Хөвсгөл аймгийн “Хөвсгөл ньюс” компанийн дэргэдэх “Скай” телевизийн ажилтнуудыг сонгуулийн үеэр нэг талыг барьсан сурталчилгаа явуулсан гэж пүрэв гаригийн шөнө 24.00-01.00 цагийн хооронд гурван залуу, нэг эмэгтэй ажлын байр руу нь дайран орж зодож гэмтээсэн байна. Тэд УИХ-ын сонгуулийн урьдчилсан дүнг эсэргүүцсэний улмаас ийнхүү долоон сэтгүүлчдийг зодсон аж. Улмаар тэднийг УИХ-ын 17 дугаар тойрогт Хөвсгөл аймгаас нэр дэвшсэн Л.Мөнхбаатарын сонгуулийн штабын дөрвөн хүн байсныг илрүүлжээ. Тэдгээр залуус “Та нар Л.Гүндалай, Б.Эрдэнэбат нарын сурталчилгааг олон гаргаснаас манай нам ялагдлаа” хэмээн ажилтнуудын хоолойг боож унаган, үг хэлээр дайрч давшилж, заналхийлсэн байна.
Д.Ундрах 24tsag.mn