Энэ долоо хоногт Монголын хөрөнгийн бирж дээр Адуунчулуун /35.7%/, Багануур /20.2%/, Шивээ овоо /12.0%/, Могойн гол /11.1%/, Шарын гол /9.5%/ зэрэг нүүрсний уурхайн хувьцааны үнэ маш сайн өссөн байна. Мөн Монголын цахилгаан холбоо /12.9%/, ,Баянгол ЗБ /5.3%/, УИД /3.4%/, Бэрх уул /2.4%/ зэрэг ХК-ийн үнэт цаасны ханш нэмэгджээ. Ханш нь хамгийн их өссөн үнэт цаасны тоонд Адуунчулуун /35.7%/, Монинжбар /30.8%/, Өв ханын материал /30.0%/ зэрэг ХК-иудын үнэт цаас орж байна.
Ханш нь хамгийн их буурсан үнэт цаасны тоонд Төмрийн завод /21.6%/, Хэрэглээ импекс /14.7%/, Монголиа девелопмент ресурсес /9.9%/ зэрэг ХК-иудын хувьцаа оржээ. Тоо ширхгээр хамгийн олон ширхэг арилжигдсан үнэт цаасанд Багануур /908.4 мянган ширхэг /, Хай би ойл /453.4 мянган ширхэг/, Женко тур бюро /343.4 мянган ширхэг/ зэрэг компанийн үнэт цаас багтсан. Мөн үнийн дүнгээр Багануур /6.4 тэрбум төгрөг/, АПУ /72.4 сая төгрөг/, Хай би ойл /71.1 сая төгрөг/ зэрэг компанийн үнэт цаас арилжигдсан байна.
2012 оны 06 сарын 25-наас 6 сарын 29-ний хооронд МХБ дээр 4 удаагийн арилжааг явуулж, 52 ХК-ийн 2.4 сая ширхэг хувьцааг 6.9 тэрбум төгрөгөөр арилжсан байна.



















































