Дуучин Адель жирэмсэн гэдгээ илчилжээ

Английн поп дуучин Адель жирэмсэн болсон тухайгаа өөрийн цахим хуудастаа бичжээ. Түүний нөхөр, буяны сангийн тэргүүн Саймон Конеки өдгөө 36 настай бөгөөд тэрбээр таван настай охинтой аж. “Бид хүүхэдтэй болсноо мэдээд маш их баярласан. Түүнийг харж, дууг нь сонсохыг, хайрлахыг маш их хүсэж байна. Гэхдээ хэвлэлийнхнээс би ганц л юм гуйя. Миний хувийн амьдрал болон эрхэмсэг мөчийг минь битгий мөрдөж мөшгиж баллаасай гэж хүсье” хэмээн 24 настай поп дуучин маань мэдэгджээ. Хосууд 2011 оны зунаас болзож эхэлсэн бөгөөд энэ оны нэгдүгээр сарыг хүртэл олны өмнө хамтдаа явалгүй харьцаагаа ихэд нууцалж байсан. Харин энэ оны эхээр болсон “Грэмми”-ийн шагнал гардуулах ёслолын үеэр тэд анх удаа олны нүдэнд хамтдаа үзэгдэж байжээ.
Д.Ундрах 24tsag.mn