Энэ жил элсэлтийн ерөнхий шалгалтыг 43087 хүүхэд өгч, өнгөрсөн долоо хоногт шалгалтын түлхүүр үгийг олон нийтэд дэлгэсэн. Тэгвэл ЭЕШ-ын хот хөдөөгөөс нэгтгэсэн дүн маргааш албан ёсоор гарах юм байна.

Энэ жил элсэлтийн ерөнхий шалгалтыг 43087 хүүхэд өгч, өнгөрсөн долоо хоногт шалгалтын түлхүүр үгийг олон нийтэд дэлгэсэн. Тэгвэл ЭЕШ-ын хот хөдөөгөөс нэгтгэсэн дүн маргааш албан ёсоор гарах юм байна. Тиймээс тухайн шалгуулагч шалгалтын дүн оноог өөрийн бүртгэлийн дугаар болон нууц кодоо ашиглан www.eec вэб хуудаснаас үзэх боломжтой. Харин ирэх сарын 3-наас элсэгчдэд батламжийг нь гардуулж өгөх ажээ. Тэгэхдээ Улаанбаатар хотын шалгуулагчид батламжаа сурч буй сургуулийн захиргаанаас томилогдсон багш, ажилтнаас авах ёстой. Хөдөө орон нутгийн нийт шалгуулагчид аймгийн Боловсрол соёлын газрын ЭЕШ-ын зөвлөгөө мэдээллийн ажилтнаас авах ёстой аж. Харин өмнөх онд төгсөгчид ЭЕШ-ын дүнгийн батламжаа Боловсролын үнэлгээний төвөөс заасан газраас хүлээн авах бөгөөд одоогоор тодорхой болоогүй байгаа юм байна. Батламж хуудас нь хоёр жилийн хугацаанд хүчинтэй бөгөөд үрэгдүүлсэн бол дахин олгодоггүй ажээ.
Б.Чимэг