"Амьдралын цаг мөч" үзэсгэлэнд тагтаануудыг ашиглажээ

Копенгаген хотын зарим нэг дүүргийн тэнгэрт нисч харагдсан улаан, ягаан, шар өнгийн тагтаанууд хотын иргэд болон жуулчдын сандралыг хүргэжээ. Тэгвэл энэ тагтаанууд Копенгаген хотод явагдаж буй “Амьдралын цаг мөч” нэртэй үзэсгэлэнгийн бүтээлүүд болох нь тодорхой болов. Юлиус фон Бисмарк, Жюльен Шарьер гэдэг хоёр зураач тагтаа нарыг барьж аваад тэднийг будсаныхаа дараа эргүүлээд тавьсан аж. Зураачид үүндээ хүнсний будаг ашигласан тул энэ нь шувуудад хор хохирол учруулахгүйгээс гадна нэг сарын туршид арилахгүй гэнэ.
Д.Ундрах 24tsag.mn