Энэ жил элсэлтийн ерөнхий шалгалтыг 43087 хүүхэд өгсөн. Харин ЭЕШ-ын хот хөдөөгөөс нэгтгэсэн дүн өнөөдөр албан ёсоор гарч байна. Тиймээс тухайн шалгуулагч шалгалтын дүн оноог өөрийн бүртгэлийн дугаар болон нууц кодоо ашиглан www.eec вэб хуудаснаас үзэх юм байна. Харин ирэх сарын 3-наас элсэгчдэд батламжийг нь гардуулж өгөх ажээ. Тэгэхдээ Улаанбаатар хотын шалгуулагчид батламжаа сурч буй сургуулийн захиргаанаас томилогдсон багш, ажилтнаас авах ёстой. Хөдөө орон нутгийн нийт шалгуулагчид аймгийн Боловсрол соёлын газрын ЭЕШ-ын зөвлөгөө мэдээллийн ажилтнаас авах ёстой аж. Харин өмнөх онд төгсөгчид ЭЕШ-ын дүнгийн батламжаа Боловсролын үнэлгээний төвөөс заасан газраас хүлээн авах бөгөөд одоогоор тодорхой болоогүй байгаа юм байна. Батламж хуудас нь хоёр жилийн хугацаанд хүчинтэй бөгөөд үрэгдүүлсэн бол дахин олгодоггүй ажээ.
Б.Чимэг




















































Сэтгэгдэл (1)