Өнгөрсөн долоо хоногт цагт 155 миль хурдлах чадалтай, 23 хүний суудалтай цахилгаан хөдөлгүүрт автобусыг Шанхай хотод болсон байгальд ээлтэй авто үзэсгэлэнгийн үеэр АНУ-ын “Peugeot SXC” компанийн инжнерүүд олонд сонирхууллаа.

Өнгөрсөн долоо хоногт цагт 155 миль хурдлах чадалтай, 23 хүний суудалтай цахилгаан хөдөлгүүрт автобусыг Шанхай хотод болсон байгальд ээлтэй авто үзэсгэлэнгийн үеэр АНУ-ын “Peugeot SXC” компанийн инжнерүүд олонд сонирхууллаа. Технологи, эд, анги нь биологийн урвалд ордог дэлхийн анхны бүрэн эко автобус болох уг машиныг зургаан жилийн хөдөлмөрөөр бүтээсэн байна. Түүнчлэн энэ үеэр “Zyvex” компани нанотехнологийн аргаар энгийн усан онгоцноос 75 хөнгөн, 40 дахин илүү хүчтэй, 400 хувиар бага шатахуун зарцуулалттай байгаль орчинд ээлтэй машин бүтээснээ дэлгэсэн байна. Байгальд ээлтэй авто машин үйлдвэрлэгчдийн үзэсгэлэнд 4000 гаруй хүн бүтээлээ дэлгэлээ.
Ц.Болор