БНСУ-ын “Hangang sacred Heart” эмнэлгийн доктор профессор, Түлэнхийн холбооны ерөнхийлөгч Жан Ён Чол тэргүүтэй түлэнхий болон пластик мэс заслын мэргэжлийн эмч нарын баг манай улсад зургадугар сарын 26-29-ний өдрүүдэд ажиллаад буцлаа.

БНСУ-ын “Hangang sacred Heart” эмнэлгийн доктор профессор, Түлэнхийн холбооны ерөнхийлөгч Жан Ён Чол тэргүүтэй түлэнхий болон пластик мэс заслын мэргэжлийн эмч нарын баг манай улсад зургадугар сарын 26-29-ний өдрүүдэд ажиллаад буцлаа. Солонгос улсын эмч нар Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмч мэргэжилтнүүдтэй хамтран 40 гаруй өвчтөнг үнэ төлбөргүй үзлэг оношлогоонд хамруулж, мэс засал хийгээд явсан байна. Мөн өнгөрсөн сарын 19-нд Дорнод аймгийн Баяндун суманд гарсан ойн хээрийн түймрийн улмаас Онцгой байдлын албаны таван албан хаагчийн дөрөв нь амь эрсдэж, нэг нь БНСУ-ын тус эмнэлэгийг зорьж мэс засал хийлгэсэн юм. Солонгос улсад эмчилгээ хийлгэсэн Онцгой байдлын албаны гал сөнөөгч А.Болорсүхийн мэс засал амжилттай болсныг дээрх эмч нар хэллээ.
Ц.Болор