Жил бүрийн энэ сард “Тал нутгийн марафон” олон улсын марафон гүйлтийг нийслэлийн Засаг даргын нэрэмжит болгон зохион байгуулдаг. Энэ удаа тус гүйлтийг энэ сарын 22-ны өдөр Цонжин болдогт зохион байгуулахаар болжээ.

Жил бүрийн энэ сард “Тал нутгийн марафон” олон улсын марафон гүйлтийг нийслэлийн Засаг даргын нэрэмжит болгон зохион байгуулдаг. Энэ удаа тус гүйлтийг энэ сарын 22-ны өдөр Цонжин болдогт зохион байгуулахаар болжээ. Гүйлтэд 15-аас дээш насныхан хамрагдах боломжтой юм байна. 16 дахь жилдээ болох гэж буй гүйлтийг хэд хэдэн насны ангиллаар зохион байгуулна. Тухайлбал, 15 хүртэлх насны охид, хөвгүүд нэг км замыг туулах бол 40-60 насныхан таван км, 60-аас дээш насныхан гурван км газар гүйнэ. Харин залуучууд 10 км, хагас марафон гүйлтийнхэн 21 км замыг туулах юм.
Тэмцээний зохион байгуулагчаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Аялал жуулчлалын газар, нийслэлийн Биеийн тамир спортын газар, Япон улсын Элчин сайдын яам, “Монголын Марафон гүйлтийн холбоо”, “Монголын Хөнгөн атлетикийн холбоо”, “Женко тур бюро” ХК хамтран ажиллаж байна.
Ц.Болор