Газрын тосны ирээдүйн мэргэжилтнүүд бэлтгэгдэнэ

Эрдэс баялаг эрчим хүчний яам, БСШУЯ-ны хамтарсан тушаалын дагуу Сургалтын дансны хөрөнгөөр суралцах оюутнуудыг өнгөрөгч сарын 7-11-ний өдрүүдэд сонгон шалгаруулсан. Бүртгэлийн гол шалгуур үзүүлэлт нь журманд заасны дагуу “ Газрын тос, техник технологи, эрх зүй байгаль орчин, санхүү, эдийн засаг, удирдахуйн ухааны чиглэлээр дотоодын их, дээд сургууль, коллежийн 1, 2 дугаар курст 3.0 ба түүнээс дээш голч дүнтэй суралцаж буй оюутан...” гэсэн шалгууртай байсан юм. Нийт 38 оюутан бүртгүүлсэн бөгөөд англи хэл, математикийн тестийн шалгалт авсан бөгөөд хоёр шалгалтын нийлбэр оноогоор хамгийн өндөр оноо авсан дараах таван оюутанд Газрын тосны газрын удирдлагууд өнөөдөр батламж гардуулах юм байна.
Үүнд: Отгонсүрэнгийн Бямбадорж-147 оноогоор-I байр, Сандаг-Очирын Хандмаа-145 оноогоор- II байр Бямбадалайн Билгүүн-142 оноогоор- III байр , Батжаргалын Нямдорж-141 оноогоор-IV байр,Гылымханы Жандаулет-140 оноогоор-V байрнд тус тус орсон байна. Эдгээр шилдэг 5 оюутантай Газрын тосны газарх журмын дагуу урт хугацааны сургалтын гэрээ байгуулах бөгөөд ОХУ-ын Тюмень, Губкины болон БНХАУ-ын Газрын тос, хийн их сургуульд 100 хувийн тэтгэлгээр суралцуулах юм.
Ц.Болор