Японы Засгийн газар Фүкүшима цахилгаан станцын дэлбэрэлтээс хойш бүх
цөмийн реакторуудаа унтраагаад байсан. Харин өчигдөр шөнө Охи мужийн
цөмийн станцын гуравдугаар реакторыг ажилд оруулжээ.

Японы Засгийн газар Фүкүшима цахилгаан станцын дэлбэрэлтээс хойш бүх цөмийн реакторуудаа унтраагаад байсан. Харин өчигдөр шөнө Охи мужийн цөмийн станцын гуравдугаар реакторыг ажилд оруулжээ. Учир нь ийм төрлийн станц аюултай, дахин ашиглах ёсгүй гэж үзэж байгаа хүмүүс эсэргүүцэн жагсаал хийсэн байна. Японы иргэд дахин цөмийн станц ашиглахыг эсэргүүцэж байгаа ч тус улс энэ зун эрчим хүчний хомсдолд ороод байгаа тул Засгийн газар нь ийм шийдвэр гаргажээ. Цаашид ч станцуудыг нэг нэгээр нь асааж эхлэх төлөвлөгөөтэй байгаа бөгөөд долдугаар сарын 24-нд Охи мужийн 4-р реакторыг мөн асаах аж. Ингэснээр Японы хоёр дахь том хот болох Осакаг эрчим хүчээр хангах юм байна.
Японд 50 гаруй том хэмжээний цөмийн цахилгаан станц байдаг бөгөөд тэдний хамгийн сүүлийнхийг өнгөрсөн сарын таванд аюулгүй байдлыг хангана хэмээн унтраагаад байсан юм.
Б.Баяр