Эрдэнэт хотноо “Нийслэл лиг” эхэллээ

“Нийслэл Лиг”-ийн 16 удаагийн тэмцээн Эрдэнэт хотноо эхэллээ. Энэ жилийн тэмцээнд нийт 8 багийн 170 гаруй тамирчид оролцож байна. Тус тэмцээний нээлтийн ажиллагааны үеэр Орхон аймаг дахь Салбар Зөвлөлийн тэргүүн З.Ганбаатарыг хөлбөмбөгийн спортыг хөгжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлж, МХБХ-ны Ерөнхийлөгчийн тушаалаар “МХБХ-ын Гавъяаны одон”-оор шагнасныг гардуулан өглөө. Мөн Азийн Хөлбөмбөгийн Холбооны “B” ангиллын дасгалжуулагчийн үнэмлэхийг Хангарьд клубын дасгалжуулагч М.Отгонбаяр, Сэлэнгэпресс клубын дасгалжуулагч Б.Чин-Оргил нарт гардуулсан байна. Тэмцээний ивээн тэтгэгч хамтран зохион байгуулагчаар Апу Трейдинг ажиллаж байгаа аж.
Д.Ундрах 24tsag.mn