Өнөөдөр "Тагнуулын байгууллага-90" үзэсгэлэн нээлтээ хийнэ

Өнөөдөр Шинэ үеийн тагнуулын байгууллага үүсч хөгжсөний 90 жилийн ойн “Тагнуулын байгууллага-90” үзэсгэлэн нээлтээ хийнэ. Үзэсгэлэнд тус байгууллагын түүхэн замнал, үйл ажиллагааг Тусгай архивын баримтад тулгуурлан харуулсан бүтээлүүд тавигдана. Мөн энэ үеэр ТЕГ-ын Тусгай архивын сан хөмрөгөөс 200 гаруй сонирхолтой гэрэл зураг, баримт бичиг, биет үзмэрүүдийг сонгон авч, олон нийтэд танилцуулах юм байна. Энэхүү үзэсгэлэнгийн нээлт Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд болох бөгөөд энэ сарын 8-ныг дуустал үргэлжлэх аж.
Д.Ундрах 24tsag.mn