“Гурван цагийг эрхшээгч” дуу тэргүүн байрыг авлаа

ОХУ-ын Буриадын Засгийн газар Дашдорж Итгэлов буюу Итгэлт хам¬бын нэрэмжит наадмыг зохион байгуулахаа мэдэгдсэн тухай манай сайт мэдээлж байсан билээ.Тэгвэл энэхүү наадам өнгөрсөн долоо хоногт болсон бөгөөд тус наадмыг Итгэлт хамбын мэндэлсний 160 жилийн ой, бясалгаж эхэлсний 85 жилийн ойд зориулж зохион байгуулсан юм. Буриадууд Итгэлт хамбадаа зориулан 10 төрлийн эрдэнэсээр өргөл өргөсөн байна. Гэхдээ энэ нь алт мөнгө биш харин урлаг, уран зохиолын 10 нандин бүтээл буюу "10 эрдэнийн өргөл"-ийг түүнд зориулсан ажээ. Ир¬сэн бүтээлүүдийг гурван номинацид 10 төрлөөр үнэлжээ. Тэгвэл Монгол Улсын уран бүтээлчид энэхүү наадамд тэргүүн байрыг эзэлсэн байна. Үүнд, Монгол Улсаа төлөөлж оролцсон “Будда” продакшны захирал Ц.Гүрсэдийн шүлэг, Хөгжмийн зохиолч Г.Төвшинтөрийн аялгуу, СТА,Улаанбаатар чуулгын дуучин Д.Ариунбаатарын дуулсан "Гурван цагийг эрхшээгч" дуу тэргүүн байр эзэлжээ.
Д.Ундрах 24tsag.mn