Өмнөговь аймгийн Оюу толгой ордын 60 гаруй хувийг эзэмшиж байгаа
“Айвенхоу Майнз” компани өнгөрсөн долоо хоногт хувьцаа эзэмшигчдийн
ээлжит хурлаа хийжээ.

Өмнөговь аймгийн Оюу толгой ордын 60 гаруй хувийг эзэмшиж байгаа “Айвенхоу Майнз” компани өнгөрсөн долоо хоногт хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаа хийжээ. Өнгөрсөн пүрэв гараг буюу 6-р сарын 28-нд болсон энэ хурлаар тус компаний нэрийг “Turquoise Hill Resources” буюу “Оюу толгой ресурз” болгон өөрчлөх асуудлыг хэлэлцсэн байна. Мөн гадаад зах зээл хариуцсан захирлын албан тушаалд шинээр хоёр хүн томлох асуудлыг ярилцжээ. Шинэ захирлаар Рио Тинто компаний Европ, Дундад Ази, Африкийн салбарыг удирдаж байсан Варрен Гүүдмэн, “BMO” санхүүгийн группийн дэд захирал байсан Рассел Робертсон нарын нэр тодроод байгаа аж.
Айвенхоу Майнз өөрийн нэрээ сольсноор Торонто болон Нью-Иоркийн хөрөнгийн бирж дээр ирэх сарын зургааны өдрөөс TRQ гэсэн товчилсон нэрээр хувьцаагаа арилжаалах юм байна.
Б.Баяр