зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

МАН ялагдлаа хүлээн зөвшөөр

2012-7-02
0
ЖИРГЭХ
МАН ялагдлаа хүлээн зөвшөөр
   Мөнөөх 90 жилийн түүхээрээ бахархдаг МАН-ынхан энэ удаагийн сонгуулиар харин ч нэг хаширтлаа ялагдлаа. 90 жилийн түүхтэй, тулхтай, буурь суурьтай, ачааны хүндийг үүрэгч гэж өөрсдийгөө өргөмжилдөг хэр нь сонгуульдаа оролцсон шиг оролцоод, ялагдлаа хүлээн зөвшөөрч чадахгүй яг л “зөрүүд хүүхэд” шиг аашилж байна. Энэ өдрүүдэд 90 жилийн түүхтэй “ах нам” маань харин 23 настай залуу намаасаа ч долоон дор аашилж байгаа нь хачирхалтай. Ялагдаж сураагүй, ялагдахыг хүсэхгүй байгаа учраас бүх бурууг мөнөөх санал тоологч машин руу чихэж байна.
  Ингэхдээ бас жижиг нам, эвслүүдтэй нэгдчихжээ. Хэзээ ч жижиг намуудыг хүлээн зөвшөөрч байгаагүй, тэднийг үргэлж дорд үзэж ирсэн МАН-ынхан хатуухан хэлэхэд ард түмний сонголтыг дахин луйвардахын төлөө ийн жижиг намуудад “хайр зарлажээ”. Сонгуулийн хуулиндаа саналыг автоматаар тоолно гэж яс яривал МАН-ынхан өөрсдөө баталчихаад, одоо болохоор гар аргаараа л тоолъё гэж байна. Гар аргаар тоолбол хуулиа зөрчинө гэдгийг Сонгуулийн ерөнхий хорооныхон хэлж байгаа. Тэгсэн ч гэсэн МАН-ынхан гар аргаар тоолъё гэж зүтгэсээр байгаа нь шууд утгаараа хуулиа зөрчье гэж байгаагаас ялгаа алга. Өнгөрсөн хугацаанд үргэлж хууль зөрчиж, санал луйвардсаар байгаад сурчихсан учраас бухимдах нь аргагүй. Нэг бодлын “ойлгох” хэрэгтэй байх.

   Гэхдээ энд МАН-ын бухимдлаас илүү ард түмний сонголт илүү чухал гэдгийг сануулах хэрэгтэй. Үнэндээ энэ удаагийн сонгуулиар санал тоологч машин хэрэглэсэн учраас ард түмний сонголт үнэн бодитой гарлаа. Ард түмэн ардчиллыг сонгожээ. Харин МАН-ынхан ардчиллаас ухрахыг хүсч байна. Эргээд зөвхөн нэг намын дарангуйлалтай, коммунист нийгмээ санагалзаж буй бололтой. Тийм ч учраас “Зөвхөн манай нам л ялах ёстой байсан, автомат машин буруу ажиллаад, МАН-ын саналыг луйвардаад, АН-ыг ялууллаа” гэх маягтай зүйл ярьж байна. Хэрвээ АН үнэхээр луйвардах байсан юм бол луйвардсан шиг луйвардаж болох л байсан.
   МАН бол луйвардсан шиг луйвардаад 46 суудал авч чаддаг нам. Харин энэ удаагийн сонгуулиар АН ойролцоогоор 33 орчим суудал л авах урьдчилсан дүр зураг харагдаж байна. АН-аас гадна МАН, ИЗНН, МАХН гэсэн дөрвөн намын төлөөлөл энэ УИХ-д суух нь. Энэ бол ард түмний сонголт үнэн зөв, будиангүй, шударга туссаны хамгийн том баталгаа юм. Бас нэг зүйлийг хэлэхэд энэ жилийн сонгуулийн дараа зөвхөн МАН-ынхан л бухимдалтай байна. ИЗНН, МАХН болон АН-ынхан бол маш  тайван байна. Тэднээс гадна хамгийн чухал нь болох ард түмэн энэ өдрүүдэд үнэхээр тайван, амгалан, сонголтондоо сэтгэл хангалуун байна. Ард түмэн саналаа луйвардуулж, шударга бус байдал хэрээс хэтэрсний хамгийн том гай долдугаар сарын 1-ний “хар өдөр” билээ. Өчигдөр дөрвөн жилийн дараах долдугаар сарын 1 тохиолоо.
  Ард түмэн тайван байна. Сонголт нь үнэн зөв, бодитойгоор тусгалаа олсон учраас л ийн тайван байгаа хэрэг. МАН-ынхан жижиг намуудтай нийлээд, талбай дээр жагсъя гэж байгаа ч тэднийг дэмжих хүн харагдсангүй. Тэгэхээр ард түмэн үнэн зөв сонголтоо хийсэн байхад МАН-ынхан одоо ялагдлаа хүлээн зөвшөөрөөд, ард түмний сонголтыг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. 90 жилийн түүхтэй нам шиг зангараг гаргаж чадахгүй байж, “Манай нам ачааны хүндийг үүрэгч” гэж дөвчигнөх хэрэггүй л байхгүй юу. Ард түмэн бол энэ удаад “90 жил ачааны хүндийг үүрсэн юм чинь одоо дөрвөн жил ч болов амар даа та нар минь” гэж МАН-ынханд хэллээ. Ард түмний хэлснийг ойлгоод, хүндэтгэж чадахгүй, эрх мэдэл, суудлын араас үхэн хатан зүтгэж байгаа нь эгээ л 90 настай “хударгагүй өвгөн” аятай харагдана.

  Үнэндээ МАН олонхи байсан жилүүдэд Монголд хууль бус байдал, авлигал хээл хахууль хэрээс хэтэрсэн гэдгийг ард түмэн мэдэж байгаа. 2000-2004 оны түүх байна. 2004-2008 онд ч бас ялгаагүй. Энэ жилүүдэд авлигал, хээл хахууль хэрээс хэтэрч, газрын наймаа, тендерийн будлиан гаарсан. Өнөөдөр нийслэлд үүсээд байгаа замын түгжрэл, хаа сайгүй баригдаж буй барилгууд, “газрын мафи”-ийн эхлэл, суурь хөрс нь тэр үед бүрэлдсэн гэдэг. Тийм ч учраас ард түмэн шударга бус байдлыг халж, ардчилал, шударга ёсыг сэргээхийн тулд АН-ыг сонголоо. Харин МАН-ынхан хууль зөрчөөд ч болов эрх мэдлийн төлөө зүтгэж байна. Эрх мэдэл гэдэг нь улсыг хөгжүүлэхийн төлөө бус ердөө л шударга бус байдал, хээл хахууль, “газрын мафи”-ийн сүлжээгээ авч үлдэхийн төлөө гэхээр бүр хэлэх ч үг олдохгүй нь. Мэдээж МАН-ынхан ингэж хэлсэнд дургүйцэх байх.
  Бид улсаа хөгжүүлэхийн төлөө, ард түмнийхээ төлөө ажиллахын тулд гэх биз. Үнэхээр ард түмний төлөө байгаа юм бол элдэв зүйл ярилгүй ялагдлаа хүлээн зөвшөөрөөд, тахимаа өгч, талбайг орхивол ямар вэ. Тэгээд ирэх дөрвөн жилд сөрөг хүчин байж ажиллах ямар байдгийг мэдэж ав. Басхүү 90 жилийн түүхтэй нам шиг байж, 23 жилийн түүхтэй ардчилалд шударга ёсыг тогтооход нь тусалж дэмжээд, ах нам шиг ажиллавал дээр биш үү. Цөөхөн ч гэсэн МАН-ын төлөө саналаа өгсөн хүмүүс тэр үед баярлах байх.
Л.Энхдэлгэр
0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • MAN ta yalagdaj sur (49.0.194.124)
    Sain bna saihan bichjee. L.Enkhdelger tanid amjilt husie.
    2012 оны 07 сарын 02 | Хариулах
  • mAN (124.158.95.6)
    man BOLIMOOR YUM ARAIL MUUHAI ARD TUMNEE BASAJ BN
    2012 оны 07 сарын 02 | Хариулах
  • SONGUULIIN HOROO OK (124.158.95.6)
    SONGUULIIN MASHIN MAND TUGAI
    2012 оны 07 сарын 02 | Хариулах
  • АРДЧИЛАЛ (202.72.245.146)
    МАН МАХН БАЙХААСАА Л МОНГОЛЫН АРД ТҮМНИЙ СОНГОЛТЫГ ЛУЙВАРДАЖ ГАРЧ ИРДЭГ БАЙСАН. ЦАГ ЦАГААРАА БАЙДАГГҮЙГ ЭНЭ УДААГИЙН АРД ТҮМНИЙ ШУДАРГА СОНГОЛТ АВТОМАТ МАШИНУУД ХАРУУЛЛАА. МАН МОНГОЛЫН АРД ТҮМНИЙ ШУДАРГА ТҮМНИЙ СОНГОЛТЫГ ХЭЗЭЭ Ч ХҮЧИНГҮЙ БОЛГОЖ ЧАДАХГҮЙ. БИД АРДЧИЛАЛ, ШУДАРГА СОНГОЛТОО ХАМГААЛАХ БОЛНО ГЭДГИЙГ САНУУЛЪЯ.
    2012 оны 07 сарын 02 | Хариулах
  • ariunjargal (103.9.90.131)
    90 jiliin tuuhtei MAN achaa hundiig uneheer uurch yawaa shuu bi huwidaa demjij yawdag
    2012 оны 07 сарын 02 | Хариулах
  • gerelmaa (103.9.90.131)
    Mongol Ardiin nam Denduu taiwan yumaa ingej hulhiduulchaad muusain Ardchilsan namiinhniig bugdiig n uls turuus holduulah heregtei
    2012 оны 07 сарын 02 | Хариулах
  • оюунгэрэл (103.9.90.131)
    Ардчилсан нам сонгуулийн дүн гараагүй байхад бид ялсан гээд уугаад явж байгаа юм чинь төр барьвал монголд эрүүл хүн тун ховор байх байхдаа
    2012 оны 07 сарын 02 | Хариулах
  • jargal (202.131.225.122)
    AN nam sain luivar hiij chadjeee te
    2012 оны 07 сарын 02 | Хариулах
  • jargal (202.131.225.122)
    MAN nam bol chadvarlag bolvson huchintei mash sain nam, Getel AN nam bol buduuleg, chadvargui luivarchid ihtei nam shuu deee, Batzandan naraas ehluuleed
    2012 оны 07 сарын 02 | Хариулах
  • sainaa (202.131.225.122)
    AN nam bol songuuliig yaaj ch luivardaj chadah DARANGUILAGCH nar shuuu,
    2012 оны 07 сарын 02 | Хариулах
  • (202.179.11.94)
    20 terbumaar sanal tooloh mashin avch songuulia yavuulaa biz dee garaar tooloh baisan uym bol vhsenee hiij ard tvfmnii hurungiig salhind hiisgesen uym Vhmel durakuud neeree ichij vheesei Ard tvmen songoltoo hiichiheed baina tiim l uym bol ter yalsan toirogtoo garaar tooloh n yasiin Uvaigvi novshnuud yasan tolgoi Jargalsaihand hen sanal uguh ve dee neeree ene songuuli bol urid 20 jild baigaagvi shudarga songuuli bolson
    2012 оны 07 сарын 02 | Хариулах
  • (202.55.182.28)
    Сүүлийн 5 жил манай нам үнээр доошоо орж байнаа. Одоо бүүр жижиг намуудын ангилад орцымуу хаашааийн. Сүбао Хүрэлсүх зайл цаашаа. Пппппппп
    2012 оны 07 сарын 02 | Хариулах
  • (182.160.13.62)
    МАН ЗӨВ ЯВЖ БАЙГАА НАМ ЭНЭ НАМГҮЙГЭЭР МОНГОЛ УЛСЫГ ТӨСӨӨЛНӨ ГЭВЭЛ БҮТЭХГҮЙ
    2012 оны 07 сарын 02 | Хариулах
  • (202.9.47.130)
    гэхдээ бодь,баабар нар луйврын программ хийчихээд сонгуулийг урьдаас тааж ард түмнийг даажигнаад байгаа юм биш үү.
    2012 оны 07 сарын 02 | Хариулах
  • (121.162.66.18)
    МАН мөнгө тараасныхаа хариуд харин овоо хэдэн суудал луйвардсан юм бишүү
    2012 оны 07 сарын 02 | Хариулах
  • заа (203.241.247.100)
    сүртэй ш дээ нээг их зөрөө л лав их хуралд алга л байна лээ ш дээ. Харин хотын сонгуульд бол алуулсан юм байна лээдээ
    2012 оны 07 сарын 02 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
    1 цаг 13 мин
  • Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
    1 цаг 23 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
    2 цаг 2 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    2 цаг 14 мин
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    2 цаг 29 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    2 цаг 36 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    3 цаг 4 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    Өчигдөр 10 цаг 54 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 10 цаг 42 мин
  • Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
    Өчигдөр 09 цаг 30 мин
  • Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Д.Цэндсүрэн: УИХ, Засгийн газрыг шүүхэд өгнө
  • Х.Нямбаатар: Бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК