“Саусгоби сэнд”-ийн олборлолт зогчээ

Өмнөговийн Овооттолгойд “Саусгоби сэндс” компани олборлолтоо зогсоожээ. Ашигт малтмалын газраас тус компанийн тусгай зөвшөөрлийг түтгэлзүүлсэнтэй холбогдуулан худалдан авагчдынх нь дунд эргэлзээ үүссэн бөгөөд нүүрсний үнэ унаж, агуулах дүүрсэн нь бас нөлөөлсөн гэж тус компаниас тайлбарлажээ. Тус компанийн олборлолт зогссонтой холбоотойгоор хувьцааных нь үнэ Канадад 25, Хонгконгод 30 хувиар унажээ. Түүнчлэн “Айвенхоу майнз”, “Чалко”-той хийх гэрээний асуудал энэ сарын 5-нд тодорхой болох юм.
Д.Ундрах 24tsag.mn