зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Нас хэлбийсэн ч суудалтайгаа зууралддаг нь МАН-ын араншин

2012-7-02
0
ЖИРГЭХ
Нас хэлбийсэн ч суудалтайгаа зууралддаг нь МАН-ын араншин
  Энэ удаагийн сонгуулиар Ардчилсан нам ялалт байгуулах нь тодорхой боллоо. Хэдийгээр албан ёсны дүн гараагүй ч тус намаас тойрогт нэр дэвшигчид хэдийнэ түр үнэмлэхээ гардаад эхэлсэн. Ардчилсан сонгуулийн түүхэнд хоёр дахь удаагаа Ардчилсан нам ялалт байгуулж байгаа нь энэ. Магадгүй энэ дүнг сонгогчид аль эрт гаргасан байсан ч гэж хэлж болох юм.

  Ууган улс төрийн хүчин хоёр салж, МАН, МАХН болж тоглолт хийх болсон нь ард түмэнд таалагдаагүй. Муур, нохой шиг хөөцөлдөж, хэн хэнийхээ мууг үзэж, ханилж явсан он жилүүдээ умартаж, эрх ашиг, албан тушаалын төлөө улайрсан тэдний үйлдэл ирэх дөрвөн жилийн улс орны өнгө төрхийг илтгэсэн хэмээн улс төрийн хүрээнийхэн дүгнэдэг. Үүнийг нь өнгөрсөн жилүүдэд тус намын рейтинг ямар байсныг бататгах биз. Тэр дундаа энэ удаагийн сонгуулийн үр дүн бүр ч баталлаа. Гэхдээ Ардын намынхан ч ийм үр дүн гарна гэдгийг таамаглаж байсан. Хамгийн гол нь 22 жилийн турш засгийн эрхийг атгаж, хөрөнгө мөнгөний эзэн суучихаад ард олны амьдралд нүдэнд үзэгдэж, гарт баригдах дэвшилт авчирсангүй. Гагцхүү цаасан дээрх тоон үзүүлэлт нь нэмэгдсэнээс биш хөрсөнд бууж, соёолсон зүйл ховортой он жилүүд байлаа. Үе үеийн танхимын тэргүүнүүд нь  шинэ цагийн цээж баяны имиж бүрдүүлдэг жишиг тогтоодог нь сонгогчдод нь таалагдсангүй. Тийм ч учраас ард түмэн энэ удаад өнгөрсөн хугацаанд сөрөг хүчний үүргээ хангалттай биелүүлсэн цэнхэр булангийнханд хувь заяагаа даатгалаа. Гэвч МАН-ынхан энэхүү гашуун үнэнтэй эвлэрэхийг хүссэнгүй. Шуудхан хэлэхэд, ялагдлаа хүлээн зөвшөөрөхгүй, элдэв арга мэх эрэлхийлэх болов .
  Монгол Улс үсрэнгүй хөгжлийн гараан дээр ирээд байна. Ирэх дөрвөн жил улс орныг хэн удирдан чиглүүлж, ямар бодлого үйл ажиллагаа явуулах нь юу юунаас илүү чухал. Иймээс Ардчилсан намд энэ хариуцлагатай үүргийг хүлээлгэж, олуулаа ялалт байгуулах шийдэл нь Монголын ард түмний сонголт. Харамсалтай нь, ялагдаж чаддаггүй хэсэг нь Сонгуулийн ерөнхий хороог гороолж, өөрт ашигтай хувилбарыг хайн, гомдол нэхэх боллоо. Улс төрийн 11 нам, хоёр эвсэл нэгдэж, мэдээлэл хийсэн. Тэд саналын хуудсыг гараар тоолж, баталгаажуулахыг шаардаж буй. Гол нь улс төрийн жижиг намуудтай МАН нэгдсэн нь содон хийгээд сонирхолтой үйл явдал байлаа. Өмнө нь нэг нүдээрээ үзэх нь битгий хэл хэлж ярьж байгааг нь үл тоомсорлодог байсан жижиг намуудтай хөтлөлцөж, доошоо орох юм чинээ санаж байсангүй. Аргагүй л МАН-ын арга нь барагдсан юм даг уу. 2004 оны сонгуулиар МАХН (одоогийн МАН) ялалт байгуулчихаад үр дүнг эсэргүүцсэн жижиг намуудыг хэрхэн “дэвсэлж” байсныг мартаагүй байлтай.

  2004 онд өнөөдрийнх шиг үйл явдал өрнөж байсан. Аль ч нам 39-ээс дээш суудал авч байж олонх болох учиртай. Гэвч тэр үед аль ч нам олонх болж чадаагүй. Иймээс МАХН, “Эх орон-Ардчилал” эвсэл хоорондоо зөвшилцөх, хэрэв зөвшилцөж чадахгүй бол парламентад суудал авсан гурван нам хэлэлцэж Ерөнхий сайдад нэг хүнийг нэр дэвшүүлэх байлаа.  Ингээд эцэст нь МАХН, Эх орон-Ардчилал эвсэлтэй гар барилцаж, Засгийн газрын эрхийг хоёр, хоёр жилээр барихаар тохиролцож байсан түүх бий. 22 жилийн турш Засгийн эрхэнд ноёрхсон энэ нам ялагдалтай хэзээ ч эвлэрдэггүй. Өнө мөнхөд төрийн толгойд заларч байхыг илүүд үздэг. Тиймдээ ч нас хэлбийсэн ч суудалтайгаа зууралдаж  байдаг нь тэдний зан.
   Уг нь санал тоолох автомат машиныг хэрэглэхгүй гээд суух боломж нөхцөл нь МАН-д хангалттай байсан. 2008 оны сонгуулийн үр дүнд олонх болсон тэд аливаа асуудлыг өөрт ашигтайгаар баталж чадсан. УИХ-ын Сонгуулийн тухай хуулийг ч шинэчлэн батлахад тэдний хувь нэмэр чамлахааргүй. Мөн гар аргаар тоолохгүй байх аргачлалыг хүртэл хуульдаа тусгах санаачилга гаргаж байсан биш үү. Гол нь тэд ялагдал гэдэгтэй эвдэрч чадахгүй, дөрвөн мөчөөрөө тийжигнэж байгаа нь энэ. Ард түмний сонголттой эвлэрч, ялагдлаа хүлээх улс төрийн соёл 90 жилийн түүхтэй энэ намын удирдлагуудад алга. Гараар тооллоо гээд гарах өөрчлөлт нь бага болохыг Сонгуулийн ерөнхий хорооноос хэлж, сануулсаар буй. Гэвч гараар тоолвол “Бид ялна” хэмээн зөрүүдэлж байгаа нь өмнөх сонгуулиудын үр дүнгийн гаргалгаа ч байж мэдэх юм шиг.  

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Zochin (182.160.1.208)
    Mah uursduu olon Jill tur baihdaa yu ch hiij chadahgui uursdiinhuu tolgoi deerh uvsiig Hezee ch haraagui baij hunii tolgoi deerhiig Mundag harj baih yum
    2014 оны 01 сарын 10 | Хариулах
  • suren (124.158.124.156)
    MAH, Танай нам хардаж дуусдаггүй...харын өвчтэй авгай шиг л байхын...Нэг удаа эр хүн шиг баймаар юм..
    2012 оны 07 сарын 02 | Хариулах
  • Sarnai (124.158.124.156)
    Хяналтын тооллого гээчийг маш зохион байгуулалттай хийхгүй бол луйварын хэрэгсэл болж магадгүй. гараар тоолохдоо гаршсан нам бгаа шүүдээ
    2012 оны 07 сарын 02 | Хариулах
  • zoom (202.21.105.1)
    uls turchid namuud yalj yalagdaj surmaar yuma.ard tumen songoltoo hiitsen baihad.ardchilsan nam ch gesen yalchla gej bardaj bayarlah hgui odogor erh chini buren batalgaajaagui ch tsag aldah erh bgui shuu yaaj eh ornoo uud tataj hugjuulehiig ard tumende bodit baidlaar haruulah heregmei.ard tumend tsag hugatsaa mash ih unetei shuu!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
    2012 оны 07 сарын 02 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
    58 мин
  • Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
    1 цаг 8 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
    1 цаг 47 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    1 цаг 59 мин
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    2 цаг 14 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    2 цаг 21 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    2 цаг 50 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    Өчигдөр 10 цаг 54 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 10 цаг 42 мин
  • Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
    Өчигдөр 09 цаг 30 мин
  • Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Д.Цэндсүрэн: УИХ, Засгийн газрыг шүүхэд өгнө
  • Х.Нямбаатар: Бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК