Наадмын хуушуурын сургаар махны үнэ 0,8 хувиар өссөн байна

Үндэсний статикийн хорооноос гаргасан мэдээгээр өнгөрсөн баасан гаригт захуудад кг хонины ястай махны үнэ дунджаар 7400, хонины цул мах 7975, үхрийн ястай мах 8057, үхрийн цул мах 9344 төгрөг бол ямааны мах 5800, адууны мах 6471 төгрөгийн үнтэй байна. Энэ нь хоёр долоо хоногийн өмнөхөөс 0.8 хувиар өссөн байна. Шалтгаан нь наадам дөхөж байгаатай холбоотой аж. Харин өргөн хэрэглээний цагаан будаа 1500-1900, элсэн чихэр 1500-2050, ургамлын тос 2500-3000, төмс 700-1200, лууван 900-1800, байцаа 1200-1800, манжин 1200-2000, сонгино 800-1200 төгрөгийн үнтэй байна.
Ц.Болор