Өмнөговь аймгийн Овоот толгойн нүүрсний ордыг эзэмшдэг "Саус Гоби
Ресурз" компаний хувьцааг Хятадын төрийн өмчит "Чалко" компаний хувьцаа
эзэмшигчид 920 гаруй сая доллараар худалдаж авахыг зөвшөөрчээ.

Өмнөговь аймгийн Овоот толгойн нүүрсний ордыг эзэмшдэг "Саус Гоби Ресурз" компаний хувьцааг Хятадын төрийн өмчит "Чалко" компаний хувьцаа эзэмшигчид 920 гаруй сая доллараар худалдаж авахыг зөвшөөрчээ. Өмнө нь "Саус Гоби Ресурз"-ын Айвенхоу Майнзын эзэмшдэг хувийг Хятадын төрийн өмчит компани авах гэж байгааг эсэргүүцэн лицензийг нь түлдгэлзүүлсэн билээ. Үүнтэй холбоотойгоор гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах хууль ч Монголд гарсан. Гэсэн ч энэ бүхнийг үл харгалзан "Чалко"-гийн хувьцаа эзэмшигчид "Саус Гоби Ресурз"-ын хувьцааг 65,97 хонконг доллараар худалдаж авахыг зөвшөөрсөн байна. "Саус Гоби Ресурз"-ын лицензийг нь түдгэлзүүлсэн, өнгөрсөн долоо хоногт олборлолт нь зогсож тус компаний хувьцаа хөрөнгийн бирж дээр 29 хонконг доллараар болоод байгаа юм.
Т.Гэрэл