Оросын Москва хотын ойролцоо оршдог Долгопрудный хотод 15 давхрын
тагтнаас хөвгүүдээ шидэж амь насыг нь хөнөөсөн хэргийн бурууг эцэг, эх
нь бие бие рүүгээ чихээд байгаа ажээ.

Оросын Москва хотын ойролцоо оршдог Долгопрудный хотод 15 давхрын тагтнаас хөвгүүдээ шидэж амь насыг нь хөнөөсөн хэргийн бурууг эцэг, эх нь бие бие рүүгээ чихээд байгаа ажээ. Энэ хэрэг долоон хоногийн өмнө гарсан юм. Хэрэгтэн болох Галина Рябкова тус хэргийн талаар мэдүүлэг өгчээ. 27 настай тэрээр нөхөр түүнийг муу эхнэр төдийгүй муу эхнэр байсан гэж мэдүүлжээ. Харин эхнэр нь хариуд нь нөхрөө эхнэр хүүхдүүдээ хаяж явсны улмаас өөр гарах гарцгүй болж уг хэргийг үйлдсэн гэжээ. Нөхөр нь орхиж яваад хоёр долоо хоносны дараа Волгоградаас ээжийнх нь явуулсан мөнгө дуусан юу ч үгүй болжээ. Тэгээд бүсгүй хүүхдүүдтэйгээ хамт амиа хорлохоос өөр замгүй гэж шийдсэн байна. Хоёр ч удаа цахилгаан гүйдлээр өөрийгөө болон хөвгүүдээ хороохыг хүссэн боловч амжилтгүй болжээ. Ингээд бүсгүй хүүхдүүдээ цаасан онгоц хөөргөж тоглоё хэмээн 15 давхрын тагт руу дагуулж гарсан байна. Том хүү нь гараас нь мултрангуут бага дөрвөн настай хүү Родионыг шүүрч аван шидсэн байна. Дараа нь долоон настай Вова гэх том хүүгээ шидэхээр өргөтөл хүү бүхнийг ойлгон, хашгирч уйлсан байна. Ээж нь түүнд ингэх хэрэгтэйг хэлэн “Уучлаарай, хүү минь” хэмээн шидэж амь насыг нь хөнөөжээ.
Д.Ундрах 24tsag.mn