Өнгөрсөн амралтын өдөр хүчингийн хоёр хэрэг гарчээ. Тодруулбал, өнгөрсөн бямба гаригт Сүхбаатар дүүргийн аравдугаар хороонд насанд хүрээгүй хүүхэд хүчиндсэн хэрэг гарсан байна.

Өнгөрсөн амралтын өдөр хүчингийн хоёр хэрэг гарчээ. Тодруулбал, өнгөрсөн бямба гаригт Сүхбаатар дүүргийн аравдугаар хороонд насанд хүрээгүй хүүхэд хүчиндсэн хэрэг гарсан байна. Тус дүүргийн нэгэн зочид буудалд 14 настай есдүгээр ангийн сурагч хүчиндүүллээ гэх дуудлага иржээ. Дуудлагын дагуу шалгахад, 14 настай Э-г 23 настай эрэгтэй Б хүчиндээд зугтаасан байна. Түүнийг эрэн сурвалжилж байгаа бөгөөд хэргийг дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж эхэлжээ. Мөн Хан-уул дүүрэг дөрөвдүгээр хороо Хүүшийн зоорины хажуугийн гэрт 36 настай Б согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ 33 настай Г-г хүчиндсэн байна. Хэргийг дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байна.
Б.Чимэг