зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

МАН ядарчээ

2012-7-02
0
ЖИРГЭХ
МАН ядарчээ
   Ах нам уйлж байна. Удирдлагууд нь бүр чангаар эхэр татан, том том нулимс унагаж байна. 90 жилийн түүхтэй МАН, ялагдлыг үүрэх дарга нар нь ийн аргаа барж байгаа нь хүмүүст харин таалагдахгүй байна. Уг нь монголчууд зодуулж бай¬гаа, уйлж байгаа нэгнийг нь өрөвддөг ард түмэн. Гэтэл уйлж байгаа МАН-ыг өрөвдөх нь бүү хэл үзэн ядаж байгааг хэлэх хэрэгтэй. Худлаа гэвэл сонгуулийн дүн мэдээний комментуудыг уншаад үзээрэй. Өнгөрөгч бямба гарагт сонгуульд ялагдах нь тодорхой болчихсон жижиг намуудын дарга нар Сонгуулийн ерөн¬хий хороонд мэдэгдэл хүр¬гүүлэх болсноо мэдэгдэж бай¬на. Жижиг намуудын тоонд МАН орчихсон, тэд¬нийг оройлов.  МАН, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эв-сэл, Иргэний зориг-Ногоон нам, Гуравдагч хүчин, Ир¬гэний хөдөлгөөний нам, Эх орон нам, Хөгжлийн хөтөлбөр нам, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам, Эх орончдын нэгдсэн намуудын дарга нар СЕХ-ны удирдлагуудтай нэг ч сэт¬гүүлчгүйгээр уулзаж, хэв-лэлийн бага хурал хийлгэв. Жижиг намуудын дарга нар ч яахав. Харин том тодотголтой МАН-ынхан тэдэн дунд орчихсон уйлагнаж, гоншгонож яваа нь инээдтэй санагдав. Сонгуулийн дүн гар¬даг шөнө, маргааш нь МАН-ынхан ялагдлаа хүлээн зөв¬шөөрч байгаа юм байна. Аргагүй л ах намын зангараг гаргаж, ялагдлаа хүлээж сурч, овоо доо хэмээн хүмүүс ам сайтай байсан ч тэд харин тэссэнгүй тэнэглэж эхлэв. Жижиг намуудын дарга нарын дунд МАН-ын нарийн бичгийн дарга Ц.Сүхбаатар, Я.Содбаатар нар тоон дотор үсэг цохиж яваа юм шиг л харагдаж байсан.

  Ц.Сүхбаатар дарга “Хуульд гараар санал тоолж болохгүй гэсэн заалт байхгүй. Иргэдийн сонгогдох эрхийг зөрчсөн тул бид хамтран мэдэгдэл гаргаж байна. Намууд автоматжуулсан машины дүнгийн талаарх эргэлзээг арилгахын тулд саналын хуудсыг улс орон даяар гараар баталгаажуулан тоолохыг шаардаж байна” гэв. Хэрэв энэ үгийг бусад жижиг намын удирдлагууд хэлсэн бол өөр сонсогдох байлаа. Харин МАН-ын нарийн бичгийн дарга энэ асуудалд “акцент” өгч, сүржигнүүлсэн нь МАН-ыг доош нь хийж, удирдлагууд нь улстөрийн соёлгүйг харуулснаас хэтэрсэнгүй. МАН-аас МАХН-ыг тасарч, нэрээ булаалдаж ахуйд тус МАН-ын удирдлагууд ямар ааш гаргаж байлаа. Нэг нүдээрээ ч үзэхгүй, амнаас нь унаж байгаа үг бүр МАХН-ыг доромжилж, дорд үзэж, ийм нам гэж байх ёсгүй, энэ бол нам биш гэхчлэн хамаг муу муухай үг болгоныг тэдэн рүү нисгэж байсан биш бил үү. Гэтэл одоо нөгөө хэдтэйгээ нийлчихсэн манаргах төлөвлөгөөтэй явна.  Бүр үймээн самуун ч гарч магадгүй хэмээн сүрдүүлж үзэв. Үнэн чанартаа МАН-ынхан сонгуульд ялагдсан гомдлоо СЕХ, АН хоёрт гаргах биш саналыг нь хуваасан МАХН-ынханд гаргах ёстой баймаар.
   МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслээс дөрвөн хүн тойрогт ялалт байгуулсан, намын рейтингээр гуравт орж ирсэн. Энэ саналууд угтаа бол МАН-ынх болж болох байсан. МАХН-д өширхөж, өшиглөснийхөө төлөөсөнд алдсан дөрвөн санал. Саналын хуудсыг дахин гараар тоолж болохгүй гэсэн заалт хуульд байхгүй гэж МАН-ын нарийн бичгийн дарга хэлсэн. Тэгвэл автомат машинаар тоолсон саналын хуудсыг дахин гараар тоолж баталгаажуулна гэсэн заалт ч хуульд байхгүй. Нэгэнт хууль ярьж байгаа бол Сонгуулийн ерөнхий хороо ч бас хуулиа л дагах хэрэгтэй. Автомат машинаар санал тоолох тухай заалтыг хэлэлцэж байхад АН, МАН, ИЗНН-ынхан чуулганы хуралдаан дээр байж л байсан. Тэгж яривал хамтарсан Засгийн газар Сонгуулийн тухай хуулийг хэлэлцэж баталсан биз дээ. Хамт сууж байгаад хуулиа баталж, санал тоолох машин оруулж ирэх дээр тохирчихоод сонгуульд ялагдаад ирэхээрээ буруу, булхайг бусдад тохох хэрэг байсан юм болов уу. Сонгогдох эрхийн талаар ярьж байгаа МАН-ын дарга нарт сонгогчдын эрх хамаагүй юм байна л даа.
 
   МАН тэргүүтэй ялагдсан намынхан л сонгууль булхайтай боллоо гэцгээж байгаа болохоос сонгогчид буюу ард түмэн харин ч энэ удаагийн сонгуульд санал өгөх үйл ажиллагаанд сэтгэл хангалуун байгаа. МАН ч үнэхээр ядарч, аргаа барж байгаа юм байна. Тэд жижиг намуудыг тоож харьцах бага гарын “тоглоомчид” биш. Гэвч ялагдаж сураагүй, луйвардаж сурсан болохоороо л амьгүй автомат машинд “дээрэлхүүлчихээд” боож үхэх гэж байгаа юм байна. Тэгвэл одоо МАН-ыг жижиг намуудын төлөөлөл гэж ярих хэрэгтэй болж байх шиг. Монголдоо л хамгийн том нам гэж өөрсдийгөө ярьдаг МАН-ын дарга нар өөрсдөө л намаа жижгүүдийн тоонд оруулчихлаа. Ялж, ялагдаж сурсан том нам байсан бол энэ удаад жижгүүдтэй нийлж гоншгонолгүй, АН-д баяр хүргэх байсан. Тэгж чадаагүй. Хэрэв улстөрийн соёлтой том нам гэдгээ харуулж ингэсэн бол үнэхээр гоё харагдах байлаа. Ирэх онд болох Ерөнхийлөгчийн сонгуульд ч найдвар тавьж болох байлаа. Харин том нам маань доошоо орж, нэр хүндээ шавар шавхайтай хутгачихлаа. Том намын хувьд жижиг намуудтай нийлчихээд уйлан дуугарч явааг нь хэн ч өрөвдөх биш бүр үзэн ядаж байна. Тэгээд ч намын дарга, генсек хоёр нь Ц.Сүхбаатар, Я.Содбаатар хоёрыг нохойд барьдаг мод болгож дөнгөлөө.  Эрхэм нарийн бичгүүд энхрий хайрт намынхаа төлөө нэр хүндээ ч гаргуунд нь гаргав. Хайран нэр төр, хайран улстөрчид.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • (202.170.82.33)
    сонгууль шударга болсон жирийн иргэн би хичнээн баяртай байна гээч
    2012 оны 07 сарын 02 | Хариулах
  • зочин (202.179.16.245)
    Санал нэг байна. Энэ сонгууль маш шударга сайхан болж өнгөрлөө. Ард түмэн баяртай байна. Тийм болохоор ард иргэдийн зүгээс нэг ч удаа бидний сонгосон сонголтод булхай орлоо гэж мэдэгдэхгүй байгаа юм. МАН-ынхан л өөрсдөө үргэлж сонгогдох ёстой юм шиг загнах юм.Тэгээд бас манайх тэдэн мянган гишүүдтэй тэдний санал хаана бна гээд л солиорох юм. Гишүүн нь байвал заавал та нарыг сонгох ёстой юм уу Өөр сонголт хийж болно шүү дээ
    2012 оны 07 сарын 02 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
    22 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    34 мин
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    49 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    56 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    1 цаг 24 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    23 цаг 4 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    23 цаг 16 мин
  • Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
    Өчигдөр 09 цаг 30 мин
  • Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • 3 жил гаруйн хугацаанд 1000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд гаргажээ
    Уржигдар 16 цаг 45 мин
  • Гаалийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Г.Энхтайван томилогдлоо
    Уржигдар 16 цаг 40 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Д.Цэндсүрэн: УИХ, Засгийн газрыг шүүхэд өгнө
  • Х.Нямбаатар: Бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК