Өнгөрсөн амралтын өдрөөр усанд осолдож амиа алдах хэрэг гурав гарчээ. Тодруулбал, Хан-Уул дүүргийн гуравдугаар хороо Туулын гүүрнээс зүүн тийм 600 метрийн орчимд 160 см өндөртэй, 40-45 настэй эрэгтэй живж нас барсан байна.

Өнгөрсөн амралтын өдрөөр усанд осолдож амиа алдах хэрэг гурав гарчээ. Тодруулбал, Хан-Уул дүүргийн гуравдугаар хороо Туулын гүүрнээс зүүн тийм 600 метрийн орчимд 160 см өндөртэй, 40-45 настэй эрэгтэй живж нас барсан байна. Мөн тус дүүргийн дөрөвдүгээр хороо Яармагийн гүүрнээс баруун талд 15-20 насны 173 мс өндөртэй хүүхэд осолдсон байжээ. Түүнчлэн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд 28 настай эрэгтэй Б Хар усан тохойн орчмын голд живж амиа алдсан байна. Уг хэргүүдийг харьяа дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж, амиа алдсан иргэдийг таниулах ажиллагаа хийж эхэлжээ.
Б.Чимэг