Хоёр мянган жил булшлагдсан алт, мөнгөн зоос олджээ

Сайн дурын археологчид Британий Ла-Манш-д байрладаг Жерси арал дээрээс 30-50 мянган кельт зоос бүхий эрдэнэсийн санг олсон нь 3-10 сая фунт стерлинг (4-15 сая доллар) -тэй тэнцэх хөрөнгө болсон байна. Энэ нь Европын түүхэн дэхь хамгийн үнэтэй эртний археологийн олдвор болж байгаа юм. Хэдэн арван мянган алтан болон мөнгөн зоосыг аварга том гулдмай хэлбэрээр багласан энэхүү эрдэнэсийн сан нь 750 кг жинтэй байжээ. Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар энэхүү эрдэнэсийн сан нь газрын хөрсөнд 2 мянган жил булшлагдсан ажээ. Үүнийг олсон хоёр хүн хаа нэгтээ модны ёроолд булсан эртний зооснуудын талаарх домгийг сонсож байжээ. Улмаар тэдгээр залуус 30 жилийн турш эрж хайсны эцэст ийнхүү олдворыг олсон байна.
Д.Ундрах 24tsag.mn