Өнгөрсөн тавдугаар сарын 17-нд Төрийн ордонд Нийслэлийн гэр хороололд оршин суугч иргэдийн анх дугаар чуулган болсон.

Өнгөрсөн тавдугаар сарын 17-нд Төрийн ордонд Нийслэлийн гэр хороололд оршин суугч иргэдийн анх дугаар чуулган болсон. Тэгвэл ирэх лхагва гарагт буюу 7-р сарын дөрөвний өдөр Нийслэлийн гэр хороололд оршин суугч иргэдийн хоёрдугаар чуулган болох юм байна. Энэ хурал мөн төрийн ордонд болох юм.
Анх дугаар чуулганд оролцсон 1000 орчим иргэн зургаан хувийн хүүтэй зээлийн хэрэгжилт хангалтгүй байгаа талаар хөндөж, Засгийн газарт шаардлага хүргүүлж байсан. Уг шаардлагад гэр хорооллын дэд бүтцийг сайжруулах, хашааных нь газрыг өмчлүүлэх бус эзэмшүүлж газар эзэмших эрхийг нь тав хүртэл жилээр сунгах зэргийг дурдаж байсан юм.
Б.Баяр