
Өнөөдөр Олон улсын спортын сэтгүүлчдийн баярын өдөр өнөөдөр тохиож байна. Олон улсын спортын сэтгүүлчдийн холбоо анх 1924 онд байгуулагджээ. Монголын сэтгүүлчид үүний нэгэн адил баяраа тэмдэглэж ирсэн. БТСГ-ын удирдлагууд спортын салбарын үйл ажиллагааг сурталчилах, биеийн тамир спортын салбарын хөгжлийг дэмжих, спортын сэтгүүлзүйг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмэрийг нь үнэлэн Соёлын гавьяат зүтгэлтэн, ахмад сэтгүүлч Р.Чулуун, МҮОНТВ-ийн “Чандмань” студи, “Таван цагариг” сонин, “Боловсрол суваг” телевизийн “Score” студи, МҮОНРадио, “NEWS” агентлаг, “Монцамэ” агентлаг, “Ардын эрх”, “Өнөөдөр”, “Зууны мэдээ”, “Үндэсний шуудан” сонин, “25-р суваг телевиз”, “B” телевиз, NTV телевиз, www.sportnews.mn сайт, “Спортын цонх” сэтгүүл, shuud.tv зэрэг хэвлэл, мэдээллийн байгууллагын Биеийн тамир, спортын салбарын 90 жилийн ойн медаль гардууллаа.
Ц.Болор