зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Б.БААБАР: ЭНЭ БОЛ АРДЫН НАМЫН АРАНШИН

2012-7-02
0
ЖИРГЭХ
Б.БААБАР: ЭНЭ БОЛ АРДЫН НАМЫН АРАНШИН
УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл,  нийтлэлч Баабар нартай хөөрөлдлөө.

-НИТХ-ын сонгуульд АН үнэмлэхүй ялалт байгууллаа. Юуны өм­нө баяр хүргэе.

Э.Бат-Үүл: -Баярла­лаа.

-Тэгэхээр НИХ-ын төлөөлөгчийн бүрэн эр­хийг баталгаажуу­ла­хаас ажил эхлэх байх. Ойролцоогоор энэ ху­гацаа хэзээ бол?


Э.Бат-Үүл: -Одоо НИТХ-ын шинэ бүрэл­дэхүүн бүрэн эрхээ батал­гаажуулна. Хурлаа хийнэ. Тэндээс хэн Засаг дарга болохоо шийднэ дээ. Өм­нө нь болж бай­гаагүй жишгээр энэ хурал явах байх. Яагаад гэвэл өнөөг хүртэл УИХ, НИТХ, орон сонгууль тусдаа бол­дог байлаа. Намар НИТХ-ын сонгууль боло­ход шинэ Ерөнхий сайд томилогд­чихсон байдаг байв. Харин одоо өөр. Ерөнхий сайд томилог­дож байж, нийслэлийн Засаг даргыг батлам­жил­на. Тэгэхээр засаг эмхлэг­дэхээс хотын Засаг дар­гын бүрэн эрхээ авах ху­га­цаа хамаарах гээд бай­на. Үнэндээ энэ удаа­гийн сонгуулд ард түмэн аль ч намд олон­хийн са­нал өгсөнгүй. УИХ-аар Зас­гийн газрыг байгуулах ажил ээдрээтэй болно. Тиймээс энэ хугацааг тааж хэлэх боломж одоо­гоор алга.

-Арчилсан намаас НИТХ-д нэр дэвшсэн хэн ч танихгүй залуу­чуудыг Э.Бат-Үүл баа­тар гаргаад ирлээ гэх хүмүүс олон байна л даа...

Э.Бат-Үүл: -АН НИТХ-ын сон­гуульд орол­цох­доо л хэ­рэв олонхи бол­бол Засаг даргаар хэ­ний­гээ тавих вэ гэдгээ тодорхой бол­го­сон бай­сан. Түүнийгээ нийтэд зарласан нь давуу тал юм. Дэлхийн ард­чил­сан орнууд ийм жишгээр явдаг. Харин манайд энэ сонгуулиас өмнө  намууд сонгуульд орохдоо  ли­дерээ нэрлэдэг.

Б.Баабар:Францад социалистууд ноёрхож байхад Ж.Ширак  үргэлж Парисын дарга байсан байхгүй юу. Тэр үед ма­най хотыг хэн тэргүүлэх юм бэ гээд тусдаа санал хураахад Ширак гарч ир­дэг. Ганцаараа Парист ноёрхсоор байсан.  Сүүл­дээ тэр хүн Францын Ерөн­хийлөгч боллоо.

Э.Бат-Үүл: Нийс­лэ­лийн одоогийн удирд­лагын үйл ажиллагаанд иргэд итгэл алдчихсан байлаа. Тэр нь сон­гуу­лийн үр дүнд нөлөөлс­нийг хэлэх хэрэгтэй.

-Гэвч Ардын нам бо­лон бусад улс төрийн хүчин сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөө­рөхгүй гээд үзээд байх юм...


Э.Бат-Үүл: -1990 оноос хойш АН сонгуульд хоёр ч удаа ялагдаж бай­сан. Үнэндээ  тэр сонгуу­лиудад олон­хийн 50 гаруй хувь нь манай намын төлөө са­нал өгсөн ч дээд тал нь дөрөв, эсвэл хоёр суудал хуваарилж байлаа шүү дээ.

Б.Баабар: 2000 онд 49.9 хувийн санал авсан байхгүй юу. Тэгсэн мөр­төө УИХ-д ганцхан суу­дал авч байлаа. Тэгэхэд би юу ч хэлж байгаагүй.

Э.Бат-Үүл: Бид юу ч ярьдаггүй байсан. Яагаад гэвэл хууль ёсны сонгуу­лийн үр дүнг хүлээн зөв­шөөрдөг байсан байхгүй юу. Гэтэл Ардын нам 2004 оны сонгуулийн үр дүнг хүлээн зөв­шөө­рөх­гүй гэсэн. Өнгөрсөн цаг үед сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй гэ­сэн хариуцлагагүй яриаг зөвхөн Ардын нам гар­гадаг.

Б.Баабар: Жишээ нь Ардын нам одоо болтол 2009 оны Ерөн­хий­лөг­чийн сонгуулийг хүлээн зөвшөөрөхгүй гэж яриад гүйгээд байна. Энэ бол Ардын намын араншин байхгүй юу. Хэдийгээр сонгууль луйвар булхай­тай болсон ч Ардчилсан нам хэзээ ч хүлээн зөв­шөө­рөхгүй гэж хэлж бай­сан тохиолдол байхгүй.

Э.Бат-Үүл: Ингэх бай­сан юм бол Ардын нам яах гэж хоёр хуваагдсан юм. Үүнээсээ болоод л ялагдлаа шүү дээ.

-Хувьсгалт нам ха­маг саналыг нь хуваа­чих­сан байна лээ...

Э.Бат-Үүл: -Тийм. Сон­гуулийн хуулийг ши­нэчилье гэхэд ажлын хэ­сэгт нь Ардын намынхан бүгдээрээ л байсан. УИХ-д тэд олонхи байсан. Сон­гуулийн ши­нэчилсэн хуу­лийг тэд олонхиороо ба­тал­сан шүү дээ. Энэ сон­гуулиар тэд Засгийн га­зар­тайгаа хамт орлоо. Тэгээд ялагд­чихлаа. Одоо хэн гомдож, юу яриад байгаа юм. Өөрс­дөө сон­гуульд ха­риуц­лагагүй ор­чи­хоод юу ярих гээд бай­гаа юм. Жи­шээ нь сон­гуу­лиар явуул­сан суртал­чил­гааг нь хар л даа.

Б.Баабар: Мони­то­рингийн судалгаагаар энэ сонгуулиар явсан Ар­дын намын сурталчилгаа илэрхий давамгай бол­сон. Цагаар нь бодоод үзье.

Э.Бат-Үүл: Маш болхи сурталчилгаа явуул­сан.

Б.Баабар: Бод доо. 26-ны орой сурталчилгаа хаах гэж байхад бүх теле­визээр зөвхөн С.Батболд л ярьсан шүү дээ. Сур­тал­чилгаа хаах эрхийг өөр хэнд ч өгөөгүй, өөрсдөө авсан.

Э.Бат-Үүл: Ийм байж бусдад буруугаа тохоод сууж болох уу.

Б.Баабар: Хүмүүс өөрч­лөлтийг хүсээд бай­на. Энэ өөрчлөлт нь АН мөн үү, биш үү гэдгийг би хэлж чадахгүй. Ямар ч байсан ард түмэн Ардын намаас залхчихаад бай­на. Тийм учраас тэд Улаан­баатар хотод нэг ч суудал авч чадсангүй шүү дээ.

Э.Бат-Үүл: Сонгуу­лийн өмнөх судалгаагаар  Ардын нам, Хувьсгалт намынхны авсан са­на­лыг нийлүүлээд ч манай авсан саналыг гүйцэхгүй байсан. Харамсалтай нь сонгогчдын 15 гаруй хувь нь сонгуульд ороогүй.

Б.Баабар: АН-ыг дэм­жиж байсан хүмүүс нь шүү дээ.

Э.Бат-Үүл:  Судал­гаа­гаар энэ удаагийн сон­гуульд сонгогчдын 85 хувь нь оролцож, саналаа өгнө гэсэн дүн гарч бай­сан юм. Гэтэл 15 хувь нь саналаа өгөөгүй.

-Ер нь бол сонгууль зохион байгуулсан тө­рийн албан хаагчдын дийлэнх нь МАН-ын уг­шилтай хүмүүс. Өөрс­дөө сонгуульд зохион байгуулчихаад түү­ний­хээ үр дүнг хүлээн зөв­шөөрч чадахгүй юм?

Э.Бат-Үүл:-Сон­гуу­лийн ерөнхий хорооны даргаас эхлээд бүгдээрээ Ардын намаас угшилтай. Тиймээс Ар­дын нам гом­дол мэдүү­лэх эрхгүй. Ар­дын нам УИХ-д олонхи байлаа. Засгийн газар нь тэднийх байсан. Сон­гууль зохион байгуулсан хү­мүүс нь энэ намын уг­шил­тай хүмүүс шүү дээ. Тэгээд одоо юу ярих гээд байгаа юм. Энэ удаагийн сонгууль сон­гогч­дын са­на­лыг маши­наар тоол­лоо шүү дээ.

-Тэр нь эргэлзээтэй байна. Гараар тоолно гээд Ардын намынхан дайраад байна л даа?

Э.Бат-Үүл: -Тэгж яривал шалгаж болно шүү дээ.

Б.Баабар: Сонгуу­лийн энэ дүн шинжлэх ухааны үндэслэлээр аль хэдийнэ илэрхий бол­чих­сон байсан юм.

Э.Бат-Үүл: Харин ч бид сонгогчдынхоо 15 хувийг алдчихаад байна шүү.

Б.Баабар: Америкт сургууль төгссөн социо­ло­гийн нарийн мэргэж­лийн залуусыг би ажил­луулсан. Тэдний хийсэн судалгаагаар гарсан дүнд тулгуурлаж их зөв прогнозыг сонгуулийг өмнө гаргасан юм. Түү­нээс биш би мэргэлээгүй.

Э.Бат-Үүл: Сонгуульд АН ялахыг Баабар урь­даас мэдэж байжээ гээд одоо баалаад унана шүү дээ.

Б.Баабар: АНУ, Ев­ропт юм уу Японд судал­гаа хийхэд эцсийн үр дүн­гээс нэг л хувийн зөрүү гардаг байхгүй юу. Мон­голд энэ технологи орж ирээд байна шүү дээ. Ма­най залуусын хийсэн су­далгааны үр дүнгийн ал­дааны зөрүү таван хувь байх болов уу гэж би бодож байсан. Тэгтэл түү­нээс бага гарсан шүү дээ. Сонгууль болохоос хэд­хэн хоногийн өмнө хэд хэдэн том өөрчлөлт гар­сан л даа. Судалгаагаар манай Өвөрхангайн хоёр гарчихаар байсан. Гэтэл тэнд нэг урвагч гарч ирээд скандал үүсгэсэн. Мөн О.Содбилэг гэдэг хүн га­рахгүйгээр байсан. Тэгсэн Эрдэнэтийн уулзалт дээр С.Батболд руу дайраад хүмүүсийн дургүйг хүргэ­сэн. Түүний хүчээр О.Содбилэг, Л.Цог гараад ирлээ. Дорнодод Н.Ном­тойбаяр гэдэг хүн гара­хааргүй байсан юм. Сон­гуулийн өмнөхөн түүнийг хүүхэн хүчиндсэн гэдэг яриа үүсгээд гаргаад ирж байгаа байхгүй юу. Энэ бол судалгаа хийсний дараа гарсан өөрчлөл­түүд учраас прогнозоос зөрсөн. Үүнээс бусад нь сонгуулийн өмнөх судал­гаатай таарч байгаа.

-АН дангаараа Зас­гийн газар байгуулж ча­дахгүй болчихлоо. Тэ­гэхээр одоо аль намтай нь эвсэх вэ гэдэг асуулт гарч байна. Таныхаар МАН, МАХН-ын алинтай нь эвсэх бол?

Б.Баабар: -Эвсэхээс өөр яах юм.

Э.Бат-Үүл: Ард түмэн эвс гэдэг санал өгчихлөө.

Б.Баабар: Манай гол холбоотой Иргэний зо­риг, ногоон нам УИХ-д нэг л суудал авчихлаа. Гур­ван бие даагчийн хоёр нь МАХН-д орно гэдгээ хэл­чихлээ. Тэгэхээр АН ИЗНН-тай эвсэнэ эсвэл бие даагчдыг авч Засгийн газар байгуулна гэсэн ойлголт байхгүй болчих­лоо. Сонгуулийн өмнөх прогноз дээр би хэлсэн шүү дээ. МАХН гэсэн нэ­рээр яваад байгаа боловч, гишүүдийг аваад үзвэл дандаа АН-ын цусан төр­лийнхөн байна гэж. Одоо­­гийн байдлаар МАХН хоёр бие даагчийг аваад УИХ-д нийтдээ 12 суудалтай бол­чихоод бай­на. Тэдний арав нь АН-ын угшилтай хүмүүс байна лээ. Тэгээд өөрөө бод доо.

-Э.Бат-Үүл гишүүний хувьд мэдээж хотын Засаг дарга болох нь ойлгомжтой боллоо. Ажлаа юунаас эхлэх гэж байна вэ?

Э.Бат-Үүл: -Хамгийн түрүүнд гур­ван ажлыг хийх ёстой. Гэр хо­роол­лын хашааны газрыг ир­гэ­­дэд өмчлүүлж, гэр­чил­гээг нь өгнө. Газ­рын най­маачдын хууль бусаар авсан  газрыг иргэдэд тараана. Дараа нь газар өгдөг, авдаг асууд­лыг иргэд шийддэг болох ёс­той. Энэ бол газрын алба, дарга нарын шийддэг зүйл биш. Яармагт хэн нэгэн барилга барих гэж байгаа бол зөвхөн оршин суугч­даас зөвшөөрөл авдаг болно. Жишээ нь 40 мян­гатад байшин барих гэж байгаа бол иргэдээс нь асууна. Түүнээс биш хэн ч дураараа авирлах ёс­гүй. Гурав дахь том ажил бол хувьчлагдсан ха­шаа­ны газар руугаа инже­нерийн шугам татна. Энэ өвөл Улаан­баатар хотыг утаагүй бол­го­хын төлөө хамаг чад­лаараа зүтгэнэ. Ингээд газраар нь барь­цаалж, иргэдэд амины орон сууц барих мөнгийг нь зээлээр олгох ажлыг эхлүүлнэ. Моргейжийн зээлийн зарч­­мыг зөв тог­тоох ёс­той. Энэ зээлийг авахын тулд иргэд бай­шин барих газартай байх ёстой. Аж­лаа эхлүү­лэ­хийн өмнө гэр хороол­лын­хонтойгоо уулзаж, ажлаа ярина даа.

-Хотын захиргааг гэр хороолол руу хэзээ нүүлгэх вэ?

Э.Бат-Үүл: -Нүүлгэх газраа тов­лож байна.

-Компаниудын газрыг хурааж иргэдэд өгнө гэснээс болоод хүмүүс зарим компа­нийн эзэмшлийн газар руу дайраад эхэлсэн ч сураг байх юм...

Э.Бат-Үүл: -Энэ ажлыг тийм бу­жигнаан болгохгүй. Хууль бусаар авсан газрыг ху­рааж иргэдэд тэгш шу­даргаар хуваарилна.

Б.Баабар: Хууль бус, хулгайн замаар авсан газрыг тараах гэж байгаа шүү дээ. Түүнээс биш хуулийн дагуу авсан хү­ний өмчийн газрыг бу­лаах юм биш. Энэ хүн чинь хүний өмч хураадаг феодал биш шүү дээ.

Я.МӨНГӨНЦЭЦЭГ
0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • (202.9.47.129)
    яармагт газар зарж байна .
    2012 оны 07 сарын 02 | Хариулах
  • hm (94.14.13.178)
    bolj baina... baatar baihad ymarch aabiin huu abliga luibar geed guigeed baihaargui bolloo... demjij bainaa ta nariig... harin itgel aldbal 4 jiliin daraa laaz oshiglono gedgee medej baigaa biz..
    2012 оны 07 сарын 02 | Хариулах
  • zochin (182.160.60.139)
    Bat-Uul baatriin bagt orj hamtarch ajillah huseltei bna.
    2012 оны 07 сарын 02 | Хариулах
  • (122.201.20.194)
    Бат Үүл Баатарт итгэж байна. Ингэж нэг юм хот мааь хот шиг хөгжиж утаанаас салдаг байжээ. Утаа түгжрэл бохирдол ядуурлаас манай Баатар гаргаж чадна. Амжилт хүсье.
    2012 оны 07 сарын 02 | Хариулах
  • (202.70.46.201)
    boltugai amjilt
    2012 оны 07 сарын 02 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
    21 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    33 мин
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    48 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    56 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    1 цаг 24 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    23 цаг 3 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    23 цаг 16 мин
  • Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
    Өчигдөр 09 цаг 30 мин
  • Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • 3 жил гаруйн хугацаанд 1000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд гаргажээ
    Уржигдар 16 цаг 45 мин
  • Гаалийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Г.Энхтайван томилогдлоо
    Уржигдар 16 цаг 40 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Д.Цэндсүрэн: УИХ, Засгийн газрыг шүүхэд өгнө
  • Х.Нямбаатар: Бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК