зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Гашуун үнэнийг хэлэх автомат машин

2012-7-02
0
ЖИРГЭХ
Эх орон, шударга ёс, баян цатгалан амьдрал амласан сонгууль дууслаа.
  watermark.php Эх орон, шударга ёс, баян цатгалан амьдрал амласан сонгууль дууслаа. Нүд эрээлжлэм, хүн дарж алмаар самбарууд алга болж, эх орон, ард түмэндээ хайртай хэдэн зуун хүний хөөрхөн царай цэнхэр дэлгэцнээс арчигдаж хүн зон үзэх юмтай боллоо. Ард түмэн сонголтоо хийжээ. Эрх баригчдын хувьд хүнд цохилтод орлоо. Хүсээгүй үр дүнг нь хүйтэн төмөр машин харуулах нь тэр. Бид үнэн хэрэгтээ чин шударга сонгуулийг ховорхон явуулсан хүмүүс. Эрх баригчдын гар, хөл бологсод ихэнхдээ тоолдог байсан учраас хүссэн дүнг нь эзэддээ танилцуулж, хөлс мөнгөө тоолдог байсан. Ямар сайндаа л харь гарагаас хүн дүрст амьтадыг авчирч Сонгуулийн хороондоо ажиллуулъя гэсэн гаж бодол төрж байхав дээ. Өнгөрөгч УИХ муу нэртэй, луу данстай ажлаа өгч байгаа ч сонгуулийн хууль дээр ахиц гаргасан нь холимог тогтолцоо, автомат машинаар тоолох асуудлыг шийдэж өгснөөрөө түүхэн гавьяатай юм.

   Автомат машин гэдэг аргалж болдоггүй лүд юм байна. Нөгөө хэн гуайн саналыг тэр гуайд өгөөд ялуулдаг арын хаалга автомат машинд даанч үйлчлэхгүй. МАН, АН хоёр өөрсдийнх нь эсрэг зогсч байгаа МАХН-ыг ийм олон суудал авна гэж зүүдэлсэнгүй. Бас чиг гараар тоолдог байсан бол МАХН тээр дор хоцрох байсан биз ээ. Тухайлбал Г.Уянга, Л.Цог нар автомат машинаар тоолоогүй бол УИХ-д сонгогдох нь бүү хэл бараа сураггүй хоцрох байсан биз. Байгуулагдаад хоёр гуравхан жил болж байгаа МАХН хүчтэй сөрөг хүчин болж чадлаа. Мөн намаасаа адлагдсан, бас бие даасан нөхдүүд ялалт байгуулж чадав. Сонгууль сайхан болжээ. Сонгуулийн үр дүн цөөнхөд таалагдах албагүй. Ардчилал гэдэг олонхиороо шийдэх зарчим учраас аль олон санал авсан нь шийдвэр гаргахад нөлөөлдөг. Энэ утгаараа сонгууль шударга болжээ. Харамсалтай нь МАН сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөх янзгүй болоод явчихлаа. Дээрээс нь жижиг намууд нэмэгдэв. 2004 оны УИХ-ын сонгуульд одоогийн МАН буюу МАХН үнэндээ ялагдсан юм. Гэвч сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй байна хэмээн мэдэгдэж хэд хэдэн тойргийг эзлэн түрэмгийлсэн билээ. Хэрүүлч, уруулчаараа З.Энхболд л бууж өгөлгүй тэмцсээр ялсан. Энэ удаад МАН автомат машинтай заргалдаж байна. Чин үнэндээ СЕХ болоод тойрог, хэсгийн хороодуудын дийлэнх хүмүүс нь МАН-аас тавигдсан нь үнэн. Машин дотор АН-ын жижигхэн хүн байгаа юм шиг л аашлах боллоо. Н.Энхбаярын МАХН сонгууль шударга болсон гэдгийг маш сайн мэдэж байгаа хэрнээ эсэргүүцэн тэмцэж, луйврын сонгууль боллоо хэмээн чарлаж байна. Тэд ямар үр дүн гарсан ч ингэж л хэлнэ. Яагаад гэвэл тэдэнд маш том шалтгаан буй. “Буян” Жагаагийн эвсэл мөн л эсэргүүцэл илэрхийллээ. Өнөөдөртөө “Буян” Жагаад өөрийн гэсэн толгой байхгүй. МАН юу гэнэ “гүйцэтгэе” гээд л гүйхээс өөр замгүй. Мөнөөхөн алдартай Марубени-д төлөх 17 сая долларынх нь төлбөрийн хугацаа дуусч байгаа. Үүнийг нь МАН-аас сануулсны учир тэрээр Н.Энхбаярыг орхисон билээ. Одоо “Буян” Жагаа МАН-ын талд орилоод байхаас өөр замгүй. Бас наймаалцахыг хүсч байгаа. МХАҮТ-ын С.Дэмбэрэл мөн л сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийлэв. Ойлгож болно. Түүнийг дахин сонгогдоход нь Сү.Батболд тусласан. Эзэн нь эдээ мэддэг гэдэг шиг Сү-гийн дохиогоор Дэмбэрэл хөдлөх нь дамжиггүй. Автомат машины тооллого арай дэндүү шударга болохыг ард түмэн харж, СЕХ хүлээн зөвшөөрөв. Бидэнд энэ л дутаад байж. Мэдээж хэрэг олонхи байхгүй. Харин бусад намуудаасаа олон суудал авсан нь АН. Дангаараа Засгийн газраа байгуулаад явж гэмээнэ бүтэшгүй хэрэг. Хэн нэгэнтэй эвсэхээр нэр нь улам унана. Ард түмэн маш хүнд сонголт хийжээ. Эвсвэл орших, эс оршихоо ярина, эвсэхгүй бол явахгүй. Ийм л гацааг ард түмэн сонгож, нөгөөх машин нь үр дүнг нь яг таг гаргачихаж. Яаж ч болохгүй. Машиныг шүүхэд өгөлтэй биш, бас ажлаас нь халж, насаар нь дарамтална гэж байхгүй. Үнэн гэдэг ийм л хүчтэй. Бидэнд хүйтэн төмөр машин л гашуун үнэнийг амттайгаар хэлж өглөө. Тиймээс өвөр зуураа толхилцож байхаар сонгуулийн дүнгээ эцэслэн шийдэж, сайхан наадах л үлдэж байх шив. Төрийн машин хэсэг хүмүүст зориулагдаагүй учраас гацах ёсгүй. Эзний алба ээлжтэй гэдэг шиг хэнээр төр бариулахаа ард түмний олонхи шийднэ. Шийджээ. Харин дангаараа засгаа байгуулах уу, хэн нэгэнтэй эвсэх үү гэдгээ хамгийн олон суудал авсан АН шийдэх байх. Мэдээж энэ асуудлаа Үндэсний зөвлөлдөх хороогоороо хэлэлцүүлэхээс өөр аргагүй. Юутай ч ирэх дөрвөн жилийн улс төрийн амьдрал галт уулын халуун лав шиг л оргилж байх бололтой. УИХ-аас шахсан бяслаг шиг хуулиуд гарч, Засгийн бодлого долоо хэмжиж, нэг огтлоостой явагдах нь дамжиггүй. Яагаад гэвэл хүчтэй сөрөг хүчин олонхи болжээ.

Г.Дэлгэрсайхан

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • АРДЧИЛАЛ (202.72.245.146)
    АРДЧИЛАЛ ОЛУУЛАА ЭРГЭН ИРЛЭЭ. АРДЧИЛАЛ ОЛУУЛАА ЯЛЛАА. ЭНЭ БОЛ ШУДАРГА ЁСНЫ ЯЛАЛТ. МАН-ЫН ЛУЙВАРДДАГ ЦАГ ӨНГӨРСӨН. МАН-ЫНХАН ДООШОО ЗАЛАР !!!
    2012 оны 07 сарын 02 | Хариулах
  • Шүүхэд өг (202.21.114.34)
    Энэ машиныг тэр үйлдвэрлэсэн компанитай нь цуг олон улсын шүүхэд өг. Нэр төрөө Сэргээ МАН-ын гахайнуудаа
    2012 оны 07 сарын 02 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
    58 мин
  • Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
    1 цаг 8 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
    1 цаг 47 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    1 цаг 59 мин
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    2 цаг 14 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    2 цаг 21 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    2 цаг 49 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    Өчигдөр 10 цаг 54 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 10 цаг 42 мин
  • Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
    Өчигдөр 09 цаг 30 мин
  • Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Д.Цэндсүрэн: УИХ, Засгийн газрыг шүүхэд өгнө
  • Х.Нямбаатар: Бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК