“Circus Mongolia Khadgaa ” циркийн уран бүтээлчид Казахстаны Астана хотод болдог “Есо Asia” олон улсын циркийн наадамд оролцохоор бэлтгэж эхэлжээ. Тус наадам энэ сарын 1-8-нд болох бөгөөд олон улсын циркчид шилдэг үзүүлбэрээ толилуулах юм байна. Манай уран бүтээлчдийн хувьд дэлхийд гайхагдах уран нугаралтыг агаарт болон газарт хослуулан хийж, бусад циркчдээс өвөрмөц үзүүлбэрээр ялгарахаар зорьж буй ажээ. Энэхүү үзүүлбэрийг тус циркийн найруулагч Ч.Хатанбаатар найруулж, нугараач Ж.Цэрэндулам, А.Энхгэрэл нар толилуулна. Харин тэдний дасгалжуулагчаар Т.Буд ажиллаж байна. Астана хотын цирк нь дэлхийн хамгийн том, отгон цирк аж.
Ц.Болор



















































