Өчигдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нутгаар түр зуурын аадар бороо орсны улмаас үерийн далан сэтэрч 13 дугаар багийн 1-17 дугаар гудамжинд оршин суух арван айлын гэр үерийн усанд урссан байна. Уг дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын хэлтсийн албан хаагчид ажиллажээ. Мөн Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын нутаг, “Гунгуу” гэдэг өнгөрсөн бямба гаригт усархаг бороо орсны улмаас найман айлын гэр үерийн усанд урсаж нурсан байна. Б.Золбоо



















































